СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-04

2025 оны төсөвт томилолт, зочны зардалд 111 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 долоо хоногийн өмнө

Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг эргэн харж, урсгал зардлыг 3.6 их наядаар бууруулах шаардлагатай гэх саналыг УИХ-ын зарим гишүүд гаргаж байна. 

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

-Сонгууль болоод дөрвөн сар болсон байна. Дөрвөн сарын өмнө улс төрийн намуудын амлаж байсан мөрийн хөтөлбөрийг сануулъя. МАН улсын төсвийн зарлагын ДНБ-нд эзлэх хувийг 25 хувь хүртэл бууруулна гэсэн. Түүнчлэн Засгийн газрын өрийг 40 хувиас бага байлгана гэсэн.

Ардчилсан нам төсвийн нийт зарлагыг 20 хувиар бууруулна,  ХҮН нам бизнест ээлтэй, татварын орчин бий болгоно, төсвийн зардлыг бодитоор буулгана гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлж байжээ.

Гэтэл өнөөдрийн байдлаар Монгол Улсын 2025 оны төсвийн төслөөр нийт төсвийн ДНБ-д эзлэх хувийг 37 хувьд хүргэхээр тооцоолсон нь, 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлтэй харьцуулахад өссөн байна. Графикаас харвал төсвийн ДНБ-д эзлэх хувь 2020 онд бууж байсан. Гэтэл 2024 оны сонгуультай холбогдуулан огцом нэмэгдэж, 5 хувиар, ирэх жилийн төсөв дээр дахин нэмэгдүүлэхээр орж ирсэн. Энэ нь улс төрийн намуудын дөрвөн сарын өмнө амлаж байсан хөтөлбөрөөс зөрж байна. Энэ нь нэг талаасаа төсвийн хэмжээ нэмэгдэнэ гэдэг хувийн хэвшилтэй өрсөлдөж байна гэсэн үг. Хэрвээ энэ нэмэгдэж байгаа төсвийн дүн хувийн хэвшилд байсан бол ажлын байр, хөрөнгө оруулалт, шагнал урамшууллаа нэмэх, илүү бүтээмж өндөртэй хүмүүст энэ мөнгийг үлдээх боломж байсан. Нөгөө талаар асар олон үргүй зардал төсөвт орж ирсэн. 

. Тэгэхээр Засгийн газар саналаа татан авч дахин боловсруулах боломж байгаа гэж харж байна. Тиймээс  

Саяхан Дорнод аймагт ажиллахад нэгэн бизнес эрхлэгч надад "Та бүхэн алдагдалтай төсөв бүү батлаарай. Алдагдалтай баталбал бидэнд шууд л мэдэгддэг. Он гарангуут татварын байцаагчид ирж данс хаадаг, өр авлага нэхдэг. Бид үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүй болдог" гэж хэлж байсан. Тиймээс төсвийг танах зайлшгүй шаардлагатай байна. 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

-2025 оны төсвийн урсгал зардал хэрхэн нэмэгдснийг хэлье. Ирэх оны төсөвт . 2020 онтой харьцуулахад 16 тэрбум байсан бол өнөөдөр ийм дүнд хүрсэн. Үүнээс гадна . Өмнө нь 100 гаруй тэрбум байсан гэсэн үг.

Мэдээллийн технологийн үйлчилгээ гэж байгаа төрийн бүх газар мэдээллийн технологийн хэлтэс албадтай. Түүгээрээ үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл ирэх оны төсөвт мэдээллийн технологийн зардал 70 тэрбум болж орж ирсэн. 2024 оныхоос 3.6 дахин нэмэгдсэн, 20 орчим тэрбум байсан нь ингэж нэмэгдсэн байна.

Хамгийн ноцтой нь үүний ард ямар ажил үйлчилгээ явах нь тодорхойгүй. Задаргаа, тодорхой мэдээлэл байхгүй.

Түүнчлэн бараа ажил үйлчилгээний зардал 450 тэрбум байснаа 690 тэрбум болж нэмэгдсэн. Гэтэл 2023 оны төсөвт хийсэн аудитын дүгнэлтээр 74 тэрбум төгрөгийн илүүдэл бараа материал авсан гэсэн байгаа юм. Энэ нь ашиглалтгүй, хугацаа нь дууссан бараа гэхэд 2023 онд 74 тэрбум байсан байтал 964 тэрбум буюу 1 их наяд болсон байна. Гэтэл сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмж ямар байгааг бид бүхэн харж байна. Нийслэлд байрлалтай төрийн байгуулалтын байгууллагын зардалд тусгаж байгаа нь шударга бус байна гэж үзэж байна. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Зардлын хэт их өсөлт, төсвийн тэлэлт эдийн засагт сөргөөр нөлөөлөх гээд байна. Гадаад валютын нөөц багассан гэж байгаа. Энэ иргэд, аж ахуй нэгжийн орлогод нөлөөлөх эрсдэлтэй юм. 

. Тэгсэн тохиолдолд ирэх оны эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах боломж бүрдэх юм. Төсвийн урсгал зардлыг 3.6 их наядаар бууруулах боломж байна. Хоёр сарын дотор яагаад урсгал зардлаа нэмэгдүүлчих вэ гэдэг асуудал гарч ирж байна.

.

Том 14 мега төслийг бид дэмжиж байгаа. Гэхдээ энэ төслүүдээр халхавчилж, төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг үндэслэлгүй нэмж байгааг эсэргүүцэж байна. Үүнээс болж ард иргэдийн амьдралд нөлөө үзүүлнэ. Төгрөгийн ханш нэмэгдэж, долларын ханш өснө. Монгол Улсын дунд хугацааны эдийн засаг эрсдэлд орох болчихоод байна. Тиймээс Засгийн газарт шаардлага хүргүүлж байна. Засгийн газар үүнд ажил хэрэгч хандаасай. Иргэдийн орлогыг хамгаалах акцыг эхлүүлж байгаа гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.