СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сүүлийн дөрвөн сарын хугацаанд телеграм залиланд 10.3 тэрбум төгрөг алджээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Гадаад улсын гэмт бүлэглэлүүд цахим хэрэгсэл ашиглан үйлдэж буй залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Кибер аюулгүй байдлын зөвлөл, ЦЕГ, Монголбанк хамтарсан мэдээлэл хийв.

Телеграм ашиглан үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргийн тоо огцом өсжээ. . Үүнээс нийслэлд 457 хэрэг 6,8 тэрбум, орон нутагт 162 буюу 3,5 тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Гурван хохирогч тутмын хоёр нь эмэгтэй бөгөөд 25-34 насны иргэд хамгийн их хувь буюу 40.7 хувийг эзэлж байна. Хохирогчдын дийлэнх нь буюу 62.5 хувь нь дээд боловсролтой байна. Гэмт этгээдүүд нийт 976 данс ашиглаж байгаа. Эдгээр данс руу хохирогч мөнгөө шилжүүлдэг байна.

. Ингэхдээ хамгийн эхлээд тикток дээр даалгавар биелүүлж 9000₮-ийн урамшуулал авч залиланд өртөх алхмаа эхлүүлжээ. 

Үүний цаана КК парк буюу олон улсын үндэстэн дамнасан гэмт хэргийн бүлэглэл үйлдэж байгааг хуулийн байгууллагынхан тогтоожээ. Гэмт этгээдүүд дансаа ашиглуулж буй иргэдийн данс руу мөнгөн гүйлгээг 1-2 минутад шилжүүлэн дамжуулж, олон улсын бирж рүү болон бооцоот тоглоомын сайт руу шилжүүлдэг байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.