СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-04

Хамтарсан Засгийн газар дэд сайдтай ажиллахаар болжээ

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
4 долоо хоногийн өмнө

Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар дэд сайдтай ажиллахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ. Засгийн газрын бүтцийг бүрдүүлж буй МАН, АН, ХҮН нь дэд сайдтай байя гэдэг дээр санал нэгдсэн аж.

Энэ долоо хоногт Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-аар оруулж ирэхээр төлөвлөж буй юм байна. Яамдууд нэг дэд сайдтай ажиллана.

Засгийн газар Ерөнхий сайдаас гадна Монгол Улсын шадар сайд нэг, Шадар сайд хоёр, яамтай 16 сайд, яамгүй дөрвөн сайдтай ажиллаж буй юм. Монгол Улсын шадар нь Эдийн засаг, хөгжлийн яамыг удирдаж буй. Гэхдээ зөвхөн яамдууд л дэд сайдтай ажиллаж, Үндэсний хороодод дэд сайд томилох шаардлагагүй гэсэн санал ч яригдсан байна.

ч дэд сайдад горилогчдын хувьд өөрийн намаас томилсон яамдад дэд сайдаар очих саналаа ч гаргаад байгаа аж.

ШАДАР САЙДУУД:

Монгол Улсын шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд

Монгол Улсын Шадар сайд

Монгол Улсын Шадар сайд

ЯАМГҮЙ САЙД:

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга

Монгол Улсын сайд, 20 минутын хот төслийн Үндэсний хорооны дарга

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга

ЯАМД:

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам

Батлан хамгаалах яам

Боловсролын яам

Гадаад харилцааны яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Сангийн яам

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Эрүүл мэндийн яам

Эрчим хүчний яам

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Эдийн засаг, хөгжлийн яам

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.