СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-11-04

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өлсгөлөн зарлажээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох давж заалдах шатны шүүх хурал арваннэгдүгээр сарын 7-ны өдөр болно. 

Тэрбээр, шүүх хурлыг олон нийтэд ил тод, нээлттэй явуулахыг хүсэж буйгаа ил захидлаараа дамжуулан илэрхийлж холбогдох байгууллагуудад албан хүсэлтээ өгсөн. Гэвч одоо хүртэл шүүх хурлыг нээлттэй явуулах эсэх нь тодорхойгүй байгаа тул өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлаж буйгаа өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгджээ.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өмгөөлөгчөөрөө дамжуулсан үгэндээ тэрбээр, “Маш нууц гэх тамганы ард хэлмэгдүүлэхийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Надад иргэд олон нийт та бүхнээс нууж үйлдсэн гэмт хэрэг байхгүй тул Н.Өнөрцэцэг миний бие ямар хэрэг хийснээ олон нийтэд ил мэдээлмээр байна. Хаалттай хаалганы цаана хоёр өдөр шүүлгэж, ял тулгаж болдгийг яс махаараа мэдэрч байна. ” гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Өлслөө гээд чи л хохирхоос эцсийн үр дүнд нөлөөлөхгүй ээ Өнөрцэцэг гуай. Инээдтэй үйлдэл гаргадагаа хэзээ болих юм бэ. Шантаачлаад олсон өчнөөн бэлэн мөнгө орон сууц машинаа нотлоод гаргаад ирж чадахгүйн байж. Зүгээр хүлээн зөвшөөр.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.