Галлагаа буруу хийсний улмаас угаартаж нас барсан байж болзошгүй байна. Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд угаарын хийд хордох тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна.
Тухайлбал энэ оны аравдугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт байрлах хорооллын дугаар тоотод угаартсан хүмүүс байна гэх дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 40 настай эрэгтэй Н угаартаж нас баран, 38 настай эмэгтэй О угаартаж тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Урьдчилсан байдлаар дээрх иргэд галлагаа буруу хийж түүхий нүүрсэнд угаартсан байж болзошгүй үйлдэл тогтоогджээ. Угаарын хий нь өнгөгүй, үнэргүй, амтгүй учир иргэд өөрсдийгөө угаартаж байгаагаа мэдэх боломжгүй байдаг.
Иймд иргэд та бүхэн зуухны бүрэн бүтэн байдлыг шалгаж яндангаа тогтмол хөөлж угаарын хийн мэдрэгч дохиоллыг гэртээ байршуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хотоос зайлцгаа хөдөөнөөс шилжин ирэгсэд тэдний төрөл! Аминдаа хайртай юм бол шүүдээ!
Хужаа хортой нүүрс