СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дорнод, Сүхбаатарын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Өнөөдөр, Дорнод, Сүхбаатарын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам, даваа, гүвээнд халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

2024 оны 11-р сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст хүйтэрч, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр -6...-11 градус, Хангайн уулархаг нутаг, Эг Үүр, Орхон, Хараа, Туул голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +6…+11 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө хүйтэрч -4...-6 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өдөртөө хүйтэрч -6...-8 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй . Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө хүйтэрч -7...-9 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -10 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтмол байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.