СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Үнэн ба зөв намын А.Отгонбаатарыг Т.Отгонбаатарын биед халдсан гэж зөрчлийн хэрэг нээжээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 сарын өмнө

Үнэн ба зөв намын дарга асан А.Отгонбаатарын Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаярын биед халдсан үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн билээ. Энэ оны есдүгээр сарын 15-нд Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр мэдээлэл хийх үеэр А.Отгонбаатар хүзүү орчимд нь өндөг шидэж, улмаар тус яамны хүмүүстэй нь маргаан үүсгэсэн байдаг.

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс А.Отгонбаатарт хандан холбогдогчийн эрх үүргийг танилцуулах тухай албан тоот илгээсэн байна. Тус албан тоотдоо “Боловсролын сайд П.Наранбаярыг мэдээлэл хийх үеэр Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар нь “Багш нарын цалинг нэм, 45 хоногийн курст суусан багшийг ажлаас нь хал” гэж өндөг шидэж танхайрсан. Уг үйлдлийг таслан зогсоох гэсэн Т.Отгонбаатарын биед халдсан гэх Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4 дэх, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэлд танд холбогдуулан 2409002318 дугаартай зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байна гэжээ.

Харин Үнэн ба зөв намын дарга асан А.Отгонбаатар санал нийлүүлэхгүй байгаагаа илэрхийлж “Монгол төрийн цагдаа ингэж гүтгэж байхад хэнд итгэх бэ” гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.