СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-10-31

🔴LIVE: Н.Номтойбаяр: Эрх барьж буй намууд хэт үрэлгэн төсөв боловсруулсан байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 сарын өмнө

Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр 2025 оны улсын төсөв болон Цөмийн энергийн хуулийн төсөлтэй холбогдуулан мэдээлэл хийв. 

УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр:

-УИХ-аар Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Манай Үндэсний эвслээс тус хуулийн төслийг дэмжих нь зөв гэдэг байр суурьт нэгдсэн. Гэхдээ энэ хууль хэрэгжсэнээр үүсэх уран олборлох чиглэлд Франц улстай хамтран ажиллахад анхаарч үзэх хэд хэдэн асуудал бий.

Одоогоос 15 жилийн өмнө Оюутолгойн гэрээг үзэглэж байсан. Үүнтэй холбоотой маш олон улс төрийн асуудал өнөөдрийг хүртэл үүссээр байгаа. юм. Харилцан эдийн засгийн хамтын ажиллагаа байх нь дамжиггүй юм.

-2025 оны улсын төсөв чуулганаар хэлэлцэгдээд явж байна. Энэ талаарх эвслийн байр суурь? 

-Шинэ үндсэн хуулиар сонгогдсон 126 гишүүн анхны төсвөө хэлэлцэж байна. Шинэ парламент иргэдийнхээ итгэлийг авахын тулд ажиллах ёстой. Үүний эхлэл нь улсын төсөв. Төсөвт уламжлал болсон байдлаар хандах юм бол улс орон элгээрээ л хэвтэнэ.

Тухайлбал, Орлого талдаа баталгаа байхгүй. Түүхий нүүрсний зах зээлээс тооцсон байна. Нүүрсний үнэ хоёр жилийн хугацаанд унасаар байна. Маш өөдрөгөөр авсан байна. Орлого зарлагын зөрүү гарахаар инфляци өдөөгддөг. Халамж, татвар, эдийн засгийн идэвхтэй хүн ам агшиж байна.. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 13 мянган иргэн гадагшаа гарчээ.

. Хэмнэх боломжтой маш олон зардлыг хэмнэсэнгүй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.