СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-10-30

ХХҮЕГ нь сарын цэвэрлэгээ, үйлчилгээндээ 9.1 сая төгрөг зарцуулж байна

Нийтэлсэн
6 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
6 хоногийн өмнө

Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар нь сарын цэвэрлэгээ, үйлчилгээндээ 9.1 сая төгрөг зарцуулдаг байна. Тус газар нь энэ оны зургаадугаар сард "Профешнл нанни сервис" компанитай хагас жилийн гэрээ байгуулж, сарын үйлчилгээний төлбөр нь 9,106,666 төгрөг байхаар тогтжээ.

Энэхүү мэдээллээ Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар шилэн дансанд байршуулжээ. Нийт гэрээний дүн 68 сая 300 мянган төгрөг аж. Дээрх “Профессионал нанни сервис” ХХК нь гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч болон өндөр настан асрах үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Т.Ундармаагаас дараах мэдээллийг авлаа.

“Профессионал нанни сервис” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Ундармаа:

-Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газарт манай компани цэвэрлэгээ үйлчилгээ үзүүлдэг. Өдөр болгоны цэвэрлэгээ үйлчилгээ, сар, улирлын их цэвэрлэгээ хийдэг. ХХҮЕГ-ын зургаан давхар барилгын 10 мянга гаруй мкв талбайг манай ажилтнууд цэвэрлэдэг. Тус газар бол өөрсдөө цэвэрлэгч, үйлчлэгч байдаггүй.

Есөн сая төгрөгийн үнэ нь нэрлэсэн үнэ. Эндээс НӨАТ-ын дүн хасагдана. Нэг ажилтны цалин 1.5 сая төгрөг орчим байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл, нэг хүнд ногдож буй өдрийн ажлын цаг, цэвэрлэгээний мкв-ийг тооцоод ажлын үнэлгээг гаргаж болно. Цэвэрлэгээ үйлчилгээний компаниудтай харьцуулаад үзэхэд оффис цэвэрлэгээний үнийн хувьд хямдралтай үнэ байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.