СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-10-30

🔴LIVE: УИХ-ын гишүүн Б.Түвшин: Тойргийн гишүүдэд мөнгө хуваарилах саналыг би гаргаагүй

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 сарын өмнө

УИХ-ын гишүүн Б.Түвшин 2025 оны төсвийн урсгал зардлыг дөрвөн тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэнд шүүмжлэлттэй хандаж байна. 

УИХ-ын гишүүн Б.Түвшин:

-Засгийн газраас оруулж ирсэн төсөв бүсчилсэн хөгжлөө дэмжье гэж байгаа. Үүнийг 100 хувь дэмжиж байгаа. Орж ирсэн төсвийг харахаар томоохон хэмжээний хөрөнгө оруулалт нь бүсчилсэн зам, үйлдвэрүүдийн төслүүд байна. Хоёрдугаарт, 14 мега төсөлд зарцуулагдах мөнгө энэ оны төсөвт бараг байхгүй. Ихэнх нь бодлогын шинж чанартай.

2025 оны төсөв урсгал зардлыг нэмэгдүүлсэн төсөв болчихоод байна. Дөрвөн тэрбум төгрөгөөр нэмэгдүүлээд ороод ирсэн. Миний хувьд төсвийн урсгал зардлыг багасгах үзэл баримтлалтай байгаа. Энэ нь зарим хүмүүст таалагдахгүй байж болно.

Тойргийн гишүүдэд мөнгө хуваарилах саналыг би гаргаагүй. Төсвийн урсгал зардлын ажлын хэсгийг ахлаад ажиллаж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Гаргаагүй гээд ярих яахав авах гээд бгаа юм уу эсэргүүцээд бгаа юм уж

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.