УИХ-ын гишүүн Ч.Анар тойргийн гишүүддээ төсөв захиран зарцуулах эрхийг өгөх нь буруу гэж үзэж байгаа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ч.Анар:
-Улс орноо алсын хараатай төлөвлөж харъя. Урт хугацаандаа хөгжих ёстой гэж Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийсэн. Тойргийн гишүүд тойргийн иргэдийн төлөөлөл учраас иргэдийн саналыг сонсож, асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэтэл шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр том зургаар нь жагсаалтаас сонгогдсон гишүүд тойргийн бус улс орны урт хугацааны асуудлыг шийдэх бололцоо олгосон гэдгээрээ онцлогтой. Тойргийн гишүүд тойрогтоо мөнгө төсөвлөх зайлшгүй шаардлага байгаа хэдий ч энэ нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн үнэ цэнийг үгүй болгож байна. Зарчмын хувьд энэ буруу зүйл.
Засгийн газрын оруулж ирсэн төсвийг Төсвийн байнгын хороо урьд өдөр нь оруулж ирээд бүлэг дээр хүчээр оруулж ирсэн. Үүнийг хувь гишүүний хувьд буруу гэж үзэж байгаа. МАН-ын бүлэг дээр тойргоос сонгогдсон гишүүд маань ч эсэргүүцэж байгаа юм.
Тойргийн гишүүддээ төсөв захиран зарцуулах эрхийг өгөх нь буруу гэж үзэж байна. Тойргоос сонгогдсон гишүүд яамдуудад саналаа өгч төсөвт тусгуулах ёстой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.