Эрчим хүчний үндэсний хорооноос өнөөдөр /2024.10.30/ эрчим хүчний реформ хийх асуудлаар мэдээлэл хийв. Цахилгааны үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдэх нарийвчилсан мэдээллийн Эрчим хүчний зохицуулах хорооноос өгнө гэж салбарын сайд хэллээ.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-Сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарт хосолсон хоёр том асуудал байна. Манай улс нэг хүнд ногдох эрчим хүчний хэрэглээ хоёр хөрштэй харьцуулахад дөрөв дахин бага байна. Ойрын 5-10 жилийн хугацаанд хэрэглээ улам өснө. Эрчим хүчний зардал 357 тэрбум төгрөг, олох нь 270 орчим тэрбум төгрөг бол алдагдал нь 80 тэрбум төгрөг байна. Урт хугацааны алдагдал 1 их наяд 800 тэрбум төгрөг байхаар байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд хамтарсан Засгийн газраас байгуулагдсан Эрчим хүчний үндэсний хороо реформыг хийхээр ажиллаж байна. Үнэ тарифын тухайд одоо зөвхөн өртөгт ойртуулах байдлаар л ажиллаж байна. Дараа нь төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудал ярина. Тэгэхгүй бол одоо манай салбар орлогогүй учраас хэн ч сонирхож хөрөнгө оруулахгүй байна.
Урьдчилсан тооцооллоор уул уурхайн эрчим хүчний үнийг 16 хувиар нэмж, 150 мВт хүртэлх ахуйн хэрэглээний үнийг 140 төгрөг байгааг 175 төгрөг болгохоор байна. Цахилгааны үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдэх нарийвчилсан мэдээллийн Эрчим хүчний зохицуулах хорооноос өгнө.
Эрчим хүчний үнийн нэмэгдэл инфляцад нөлөөлөх вий гэх болгоомжлол байгаа. Эрчим хүчний үнэ бол гол суурь үнүүдийн нэг. Эрчим хүчний зохицуулах хороон дээр бодогдож байгаа хувилбаруудаар тооцоод үзэхээр хамгийн ихдээ 2024 оны үлдсэн хугацаа 2025 онд инфляцыг 2.4 орчим хувь нэмэгдүүлэх байх. Энэ бол зөвхөн урьдчилсан тооцоолол. Тус тооцооллыг Эдийн засгийн хөгжлийн яам, ҮСХ, Монголбанктай хамтарч бодож гаргасан. Гэхдээ энэ тооцоолол дээр хүлээлтийн инфляц нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний үнэ нэмэгдсэн учраас бусад бараа бүтээгдэхүүний үнэ дагаад нэмэгдэх вий гэсэн болгоомжлол байна. Энийг нуугаад хэрэггүй. Бидний л хувь тавилан, байгаа нөхцөл байдал энэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Цахилгаан дулааны үнийг хэдэн төгрөгөөр нэмэхийг Чойжилсүрэн сайд өнөөдрийг хүртэл мэдээгүй байгаа удахгүй Эрчим хүчний зохицуулах газар мэдэгдэнэ гэсэн гэж сая ярьлаа энэ хүн ард түмнийг доромжлоод байна уу ухаан мэдрэл нь муудсан байна уу? Бид юу гэж ойлгохуу?
Ард эрэгдээ ингэж зөхрүүлж байхаар нэмэхгээд байгаа мөнгө татуураас нь чөлөөлөөд өгчих тэгэж идээж ууснаа ярж байхаар гаргалгаа хайж олсон дээр
Төр ард олноо удирдаж чадахгүйнх болохоос ард олны хувь тавилангийнх биш байх.шүү.Та мунхаг зүйл ярьж болохгүй.ухамсараа ард олонд харуулаарай.Далайд сэлүүргүй болсон үед л тавилан ярих ч үүнийг бодол өөрчлөн шүү.
EKhSalbariin uniin usultiig demjij bn.
ТӨР ГАНЦ СТАНЦ БАРИХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЭЭД ХУВИЙН ТОГЫГ АРД ТҮМЭН ХЭЛСЭН ҮНЭЭР НЬ АВЧ БАЫХ ЁСТОЙ ЮМ УУ ? .ТЭГВЭЛ ТА НАРЫН ХЭРЭГ АЛГА. ГАЙНУУД .
Цахилгаан дулааны үнийг хавар нэмээч.Хавар болтол Эрчим хүчнийхний дотоодын хулгайтайгаа тэмцэж хөрөнгийн эх үүсэр гаргаач дээ. Энэ Б.Чой гуай ч улсын төлөө санаа таих нь юу л бол.