СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-10-30

🔴LIVE: ҮАБЗ хуралдаж, эрчим хүчний улс төрөөс хараат бус байдлыг хэлэлцэнэ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 долоо хоногийн өмнө

Эрчим хүчний үндэсний хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Өнөөдөр ҮАБЗ хуралдаж, эрчим хүчний улс төрөөс хараат бус байдлыг хэлэлцэхээр болжээ.

Эрчим хүчний үндэсний хорооны дарга, Шадар сайд Т.Доржханд:

-Гучин жилийн үр дүнгүй популизмыг хийхээ больё гэж байгаа. Засгийн газраас 14 мега төслийг хэрэгжүүлье гэж байгаа. Гэхдээ эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд эрчим хүчний эх үүсвэрүүд шаардлагатай. Түүнчлэн 150 мянган айлын орон сууц барьж байгуулахаар төлөвлөөд байгаа. Гэсэн ч энэ орон сууцыг хангах эрчим хүч байхгүй. Ийм учраас нэн тэргүүнд эрчим хүчний реформыг хийж хэрэгжүүлэхээр болж байна. Энэ шилжилт нь зөвхөн үнэ тарифыг нэмэгдүүлнэ гэсэн үг биш.

Эрчим хүчний хараат бус байдлаас гаргана. Үнэ тарифыг нэмэгдүүлэх асуудлыг 103 УИХ-ын гишүүд дэмжсэн байгаа.

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг:

-Эрчим хүчний хууль 2001 онд шинэчлэгдэж байсан. Тухайн үед босоо бүтэцтэй компаниудыг хэвтээ бүтэцтэй болгосон. Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийг оруулах зорилттой байсан ч хэрэгжүүлж чадаагүй. 24 жилийн дараа эрчим хүчний салбарт олон хэрэгтэй зорилтуудыг хэрэгжүүлж чадаагүй, уналтад орсон. Ихэнх компаниуд төрийн өмчийнх учраас хямралд орсон.

Бид. Хэдий хэвтээ бүтэцтэй гэж байгаа боловч босоо бүтэцтэй хэвээрээ байна. Үүнийг хална.  

Эрчим хүчний салбарт байгаа бүх журмыг татаж, шинэ хуульдаа тусгана. Хуулийн зохицуулалтад гадны орны туршлагыг судална. Эрчим хүчний реформыг маш амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
6 хоногийн өмнө
116.206.83.106

Ард түмэнд босож тэмцэхээс өөр сонголт үлдсэнгүй дээ хэзээ ч ард иргэдээ.бододгүй шимэгч нар юм даа

Иргэн
6 хоногийн өмнө
116.206.83.106

Өөрсдийнхөө зардлыг хас үргүй зардал бүү гарга туслах зөвлөх г м дагуулуудаасаа сал. Идэж уухаа боль.

Зочин
6 хоногийн өмнө
116.206.83.106

БӨӨРӨЛЖҮҮТИЙН цахилгаан станц бол Голомтын БАЯСГАЛАНГЫН НҮҮРСНИЙ ХУЛГАЙ НЬ МӨНГӨӨР БАРЬСАН Хувийн станц .Энэ СТАНЦЫН тогыг ард түмэнд үнэтэй шахахаа зогсоо .Хотоо хөдөлөгөөнд зайлцгаа .

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.