Сүхбаатар аймгийн Асгат суманд өчигдөр хээрийн түймэр гарчээ.
Тодруулбал, тус сумын Их-Уул багийн "Улаан толгой" гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 11:00 цагт онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, онцгой байдлын ажилчид хамтран түймрийг 12.20 цагт цурамд оруулж, 12:40 цагт бүрэн унтраажээ.
Урьдчилсан байдлаар хээрийн түймэрт 3 га талбай шатжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.