СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-10-30

Ачааны автомашинууд мөргөлдөж, нэг иргэн хүнд гэмтжээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 сарын өмнө

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын гуравдугаар багийн “Их-Уул” гэдэг газар ачааны автомашинууд мөргөлдөж нэг хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдан гэмтсэн байна гэсэн дуудлагыг онцгой байдлын байгууллага энэ сарын 29-ний өдрийн 17:34 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “VOLVO-FH“ загварын ачааны автомашины араас иргэн Б-ын “Маяти-2” загварын ачааны автомашин мөргөж тус автомашины жолооч 44 настай, эрэгтэй Б автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж, аймгийн Түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгчээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.