СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-10-30

Уран, хиймэл дагуулын талаар ҮАБЗ хуралдана

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
7 цагийн өмнө

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр уран болон хиймэл дагуулын талаар хуралдана. 

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төсөл хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд БНФУ-ын “Орано майнинг” компанитай хийх Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй холбогдуулан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа юм. 

Харин хиймэл дагуулын тухайд ЗГХЭГ-ын дарга Н.Учралын өгүүлснээр "Монгол Улсын Ерөнхийлөгч Франц улсад айлчлах үеэр “Таляс Аляна” групптэй гэрээ зурсан. Үүнээс хойш хоёр улсын Засгийн газар хамтарч ажилласан. Хиймэл дагуул бүтээх гээд байгаа “Таляс Аляна” групп нь Италийн оролцоотой, Францын төрийн өмчит групп. Бирж дээр хувьцаа нь арилжигддаг нээлттэй компани. 30 гаруй хиймэл дагуулыг бүтээсэн туршлагатай. “Таляс Аляна” хиймэл дагуулыг бүтээхдээ 4 ширхэг газрын сатнц Монгол байгуулна гэдгээ ТЭЗҮ -дээ тусгасан" хэмээсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.