"Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 64 дүгээр дэлгүүрийн автобусны буудал дээр 50-60 орчим насны эрэгтэй хүн нүд нээлттэй, хөшсөн байдалтай байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 10 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн орчим бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гоё
х