СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-10-29

Э.Түвшинчулуун: Эрчим хүчний салбар 350 тэрбумын алдагдалтай байна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
1 долоо хоногийн өмнө

11 дүгээр сарын 1-нээс цахилгаан дулааны үнийг айл өрхүүдийн хэрэглээнээс шалтгаалж нэмнэ. Энэ талаар эрчим хүчний зохицуулах хорооноос дараах мэдээллийг өгөв. 

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун:

-Цахилгааны өртөг нэг квт нь 280 төгрөг, дунджаар 216 төгрөгөөр зарж байна. Энэ зөрүүгээр эрчим хүчний салбар 350 тэрбумын алдагдалд хүрч байна. Салбар өөрөө хэвийн найдвартай ажиллагаагаа хангахад маш хүндрэлтэй байдалд орж байна.

Энэ дотроо зөвхөн эрчим хүчний салбар биш нүүрс нийлүүлдэг уурхайнууд, төмөр замын тээвэр бүгд дор дороо алдагдалтай байгаа. Эрчим хүчний шилжилтийн үндэсний хороог байгуулсан. Үүний нэг хэсэг нь эрчим хүчний үнэ тарифын шинэчлэл. Бид эрчим хүчний үнэ тарифыг эхний ээлжид өртөгт нь хүргэх зорилттой байна. Ямар ч байсан алдагдалгүй үнээр бүтээгдэхүүнээ зардаг болно. 

Шинэчлэлийн хүрээнд хэрэглэгчдийн хэрэглээнээс хамаарсан шатлалтай тарифуудыг гаргана. Айл өрх дээр оргил ачаалал тооцдог болно. Хэрэглэгч өөрийнхөө хэрэглээг удирдаж, шөнө хямд тарифтай үед цахилгаан хэрэглээнүүдээ залгах нь ашигтай байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Гишүүд 5 тэрбумаас татгалзаад эрчим хүчний алдагдалыг нөхөх хэрэгтэй юм бишүү?

Наран
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Эрчим хүчиний салбарын дарга эрх мэдэл энгүүд тоног төхөөрөмжийн шахааны бизнесээ идэж уудагаа багасгачих дараа нь иргэдэд тулган шаардаарай олон жил энэ салбараас хөлжин баяжигсад олон шүү дээ

ЗОЧИН
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Өдөр ажлаа хийгээд шөнө юмаа угаагаад хоол цайгаа хийгээд бараг унтаж амрахгүй л болох нь дээ.Орой 20 цагаас хойш хүнд хоол идэхгүйг хичээгээрэй гэдэг эрүүл мэндийн талаарх эмчийн зөвөлгөөн ч лөөлөө болов болтой.

ИРГЭН
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

яагаад ийм байдалд хүргэчихсэн юм бэ. бага багаар нэмэхгүй яасан юм. худлаа сонгуульд санал авах гэж үнээ нэмэхгүй байсаар ийм болгосонш дээ. ер нь ард олны буруу юунд байгаа юм. өгсөн мөнгийг чинь аваад цахилгааны үнээ төлсөөр л явна. эдийн засгаа хөгжүүлсэн бол өндөр алин авч цахилгааныг төлөхөл байсан биз дээ ядуурлаас ард иргэдээ урьд нь гаргах нь яасан юм.30 ил бараг тасралтгүй төр бариа биз дээ

зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Иргэд олноо хамгаалах үүднээс төр нуруундаа үүрэх объект баймаар юм....үлдсэн нь тэр бол эрчим хүч...гэтэл ард түмэнд даатгах гэнэ үү....тийм бол төр байх шаардлага бна уу гээд....

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Цалин тэтгэвэр нэмчих өөр олон үгээр яахав

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.