СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-10-29

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев энэ сарын 28-29-нд төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын Төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээ хийснийхээ дараа Стратегийн хамтын ажиллагааны тухай хамтарсан тунхагт гарын үсэг зуржээ. 

Мөн Засгийн газрын түвшинд хамтран ажиллахаар 10 баримт бичигт сайд нар болон холбогдох албаны хүмүүс гарын үсэг зурсан байна.

  • Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр,
  • Монгол, Казахстаны хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх тухай 2025-2027 оны замын зураг,
  • Нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр,
  • Гадаад харилцааны яам хооронд 2025-2027 онд хамтран ажиллах хэлэлцээр,
  • Соёлын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг,
  • Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг,
  • Хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг,
  • Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг,
  • Мэдээлэл, харилцаа холбооны салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг,
  • Цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.