УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас гишүүдэд мөнгө хуваарилах талаар байр суурийг нь сонслоо.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Миний хувьд 2012-2016 онд холимог тогтолцоотой байх үед гишүүн байсан. Тэр үед төсөв батлахад улс орны бүтээн байгуулалттай холбоотой маш том төслүүд хөдөлсөн байдаг.
Би сая хөдөө орон нутгаар явахад ялгаа нь харагдаж байна. Өмнө нь гишүүд хөөцөлдөж байж аймаг бүрдээ шүүх, прокурорын байр барих гэх зэрэгт маш их төсвийг нь тавиулдаг сан. Гэтэл жижиг можаритор дээр аймаг хооронд, дамнасан том том төслүүд ердөө явах боломжгүй байсан.
Энэ удаагийн төсөв бол гол нь 14 мега төслөө хэрэгжүүлье. Мөн аймаг улс дамнасан төмөр зам, авто зам энэ дээр гол анхаарлаа хандуулъя гэсэн логиктой зорилготой төсөв байгаа. Тойргоо түр зуурдаа хойш нь тавиад улсын нэгдсэн төсөв том мега төслүүдээ хөдөлгөе гэдэг дээр илүү дэмжиж байгаа.
Монгол улс стратегийн хувьд нүүрс экспортлох гол цэг дээрээ байна. Бид нар энэ боломжоороо дэлхийн нүүрснээс татгалзах тэр үе хүртэл маш хурдан боомтуудаа нээгээд нүүрсээ аль болох хурдан их хэмжээгээр экспортолж чадах бол улсын орлого нэмэгдэнэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ингэж улс орныхоо хөгжлийг томоор харж ажиллах улс төрчид олшроосой. Одонтуяа, Пүрэвдож зэрэг гишүүдийн саналыг хэн дэмжиж хэн эсрэг саналтай байгааг олон нийтэд нээлттэй байлгахыг УИХ-ын тамгын газраас хүсье.
Зөв шүү зөв