УИХ ирэх 2025 оны төсвийг хэлэлцэж байна. Үүний араар улс төр ч өрнөж байгаа аж.
УИХ-ын нэг гишүүн баасан гаргийн чуулганы үеэр “…Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганд Ерөнхий сайд өөрийн биеэр ирж Боомтын сэргэлтийн талаар мэдээлэл хийж гишүүдийн асуултад хариулсны эцэст бүлэг төлөөлсөн гишүүнтэй 20 минут шууд ярилцах хуультай. Энэ бол УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль. АН-ыг төлөөлж миний бие Ерөнхий сайдтай 20 минут асуулт асууж мэтгэлцээний хэлбэрээр ярилцах ёстой байсан. Гэвч Ерөнхий сайд хууль зөрчиж ирсэнгүй. Уг хуулийн 112.4 дүгээр зүйлд “…Ерөнхий сайд өөрөө ирж мэдээлэл хийнэ” гэж заасан. УИХ бол хууль тогтоох байгууллага. УИХ-ын гишүүд гагцхүү хуульд захирагдах ёстой. Тиймээс хууль зөрчсөн энэ мэт үйлдэлтэй эвлэрч чадахгүй гэдгээ хэлээд, Ерөнхий сайдыг чуулганд өөрийн биеэр ирэхийг шаардаж чуулганы нэгдсэн хуралдааныг орхин гарлаа” гэж цахим хуудастаа бичсэн.
УИХ-ын бас нэг гишүүн “…Энэ 14 том төслийг хэрэгжүүлнэ гэвэл Монгол Улс асар их өрөнд орж дуусна. Намуудын мөрийн хөтөлбөр ч, Засгийн газрын мөрийн хөтөлбөр ч биелэхгүй байгаа нэг жишээ хэлье. 2025 онд улсын төсвийн зардал улам нэмэгдэж, ард иргэдийн амьдрал улам уруудаж бизнес эрхлэгчид маань ч улам хэцүүдэх нь ээ”
Улс төрийн хүрээнийхэн үүнийг “…Х.Баттулга том төслүүдийг гацааж сурсан. “…Танк ороод ирнэ” гэсээр Гашуунсухайтын төмөр замыг 14 жил барьж чадсан. Дахиад, дараагийн төслүүдийг сууриа тавьж эхэллээ. Тэгээд Засгийн газрыг унагахаар хөдөлж, “танк”-нуудаа тавьж байгаа юм” гэж тайлбарлаж байна. Мөн зарим нь “…Л.Оюун-Эрдэнэ өөрөө том төслүүдийн гацаагчидтай тэмцэнэ” гээд байснаас болж байгаа юм гэж ярьсан байдаг. Тэгж ярьсных нь дараа л УИХ-ын чуулган дээр Х.Баттулгын багийн гишүүд Засгийн газар руу, Ерөнхий сайд руу нь довтолж эхэлсэн” гэж байна. Ер нь бол 2025 оны төсвийг голдуу том төслүүд болоод хүн рүү чиглүүлэн шүүмжилж байгаа нь ингэж “уншихад” хүргэж буй аж.
Дээрээс нь, ингэж нэг дуугаар нэг агуулга бүхий шүүмжлэл өрнүүлэгсэд Х.Баттулгын гишүүд байгаа юм.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн бямба гаригт болсон “Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган”-ы индэр дээрээс Х.Баттулгад хариу барьжээ. Тэрээр тус чуулганд илтгэл тавих үеэрээ “…“Танк орж ирнэ” гээд 16 жил гацаасан том төслүүдийн эдийн засгийн алдагдлыг улс биш, харин популистууд төлөх ёстой. Энэ парламент дотор популистууд живсэн. Тэрийг Х.Баттулга тэргүүтэй популистууд ойлгоогүй байгаа. 30 жилийн түүхэн дэх Ерөнхийлөгч нараас буцаж УИХ-ын гишүүн болсон анхны хүн, шуналын гутамшигт үлгэрлэл, үе дамжин яригдах онигоо боллоо. Одоо хангалттай биш үү. Эдийн засгийн төслийг явуулахгүй гээд зогсож байдаг Ерөнхий сайд асан хүртэл байхыг харах гэж дээ. Байх үедээ байгаад, байхгүй үедээ утаа май тавьж улсад гай болоод сууж байхаар явах хэрэгтэй. Улс төрийн оноо авахын тулд бодит байдлыг худлаа тайлбарлах шиг арчаагүй үйлдэл байхгүй” гэж хэлжээ.
Ямартай ч Засгийн газрын “…Том төслүүдийг хэрэгжүүлнэ” гэсэн том амбиц тодорхой гацаагчтай болж таарлаа. Өөрөөр хэлбэл, тэрээр энэ сарын 21-нд болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр “…Улстөржиж 16-20 жил гацсан бүх төслийг эрэмбэлж байгаад оруулж ирнэ. Хэрхэхийг УИХ шийднэ биз ээ. Популист биш мэргэжлийн УИХ бүрдсэн гэж итгэж байгаа. Гэхдээ бүр гацаах нь уу, эсвэл ажил хэрэгч, мэргэжлийн хандах нь уу гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байгаа. Тиймээс бид, Засгийн газраас бүх зүйлийг ил тод оруулж ирье. Үүнээс гадна, бид улс төрийн зорилгоор том төслүүдийг гацаасан, хөгжлийн боломжийг хулгайлсан популистуудтай хатуу тэмцэх болно. Тэдэнтэй бүгд нийлж тэмцэх ёстой” гээд байсан нь тодорхой хүнд, тодруулбал Х.Баттулгад зориулсан үг байжээ. Төсвийн хэлэлцүүлэг дуусах арай болоогүй, тэгэхээр тэдний зодоон ч бас үргэлжлэх бололтой.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 208 (7452)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Баттулгыг АН-ын дарга болчих вий гэж айжээ хөөрхий
Элбэгдорж Баттулга гэдэг 2 ерөнхийлөгчтэй байваа гэж.
Үхлээ данхан толгой бид ч ийм боловсролгүй эргүүгээр удирдуулаад сайн юманд хүрсэнгүй
Jenkogiin ugaadasni gulug
нато танк ачсан вагон оо хаа сайгүй явуулжил бна 2хөрш адилхан танк бтгуай зөөвөрлөнө.манай40 их наяд 100их наяд ч билүү ор сураггүй алга болдог шиг 14 жилийн өмнө тз тай болсон бол өдийд ТТолгой бүхлээрээ алга болох биз
Бид энэ жилийн хоёр сонгуулиар улс төр э/з ийн гэмт бүлэглэлийн төлөөлөгчдийг төрд олноор оруулчихсан, тэд толгой өндийхийг санаархаж бна. Ямар ч цагт ерөнхий сайдыг дэмжиж байж, хөгжил ярих болчихлоо.
Ерөнхий сайдыг ард иргэд дэмжиж байгаа шүү
Улсдаа бага гай бололдоо бид сайхан амьдрах эрхтэй шүү
Баттулга одоо болно ш дээ. Идэж барахгүй хөрөнгө байна, эх орноо, залуусаа бодоод ажил хийх гэж зүтгэж байгаа залуусаа гацаалгүй шиг байлгавал буян болно доо.
Одоол нэг Баттулгын үнэн төрхийг Оюунэрдэнэ таньж гэнэ. Маш сайн хэрэг. Төмөр замыг гацааж 16 жил гацаасан. Эцэст хэн хохиров. Хятад улс танай улс чадлынхаа хэмжээгээр нүүрсээ зар бид авья гэж байна. Өнгөрсөн жил 70сая тонн гэрээ хийгдэж байсан. Тавантолгойн нүүрсний орд хэдэн жилийн нөөцтэй бэ 7.075 тэрбум гэж бодье. Баттулга танк гэж айлгаад 16жил шацаасан. 70сая тонн *16 жилээр тооций= 1,120,000,000 дор хаяж Монгол улсыг хохироож байсан бна. Эцэст хэн ялав???? Жонхуу ингэж л Монголд заналттай дайсан болсон шүү.
2 хар хэрээ бие биенийхээ харыг гайхав гэгч болж байх шивдээ. ДАНХАН толгой ичих хэрэгтэй Рио Тинтогоос 2 тэр бумын хахуул саяхан авчихсан тэгээд одоо Баттулгаруу дайрч байгаа юм уу. Балай хар Галч Галчаа хийгээд явж байсан юмыг ер нь хэн улс төрд оруулсан юм бэ. БАТТУЛГА ч адилхан. Өгөр новшнууд үхэж далд орцгоо.