СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун өдөртөө бага зэрэг дулаарна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 долоо хоногийн өмнө

Өнөөдөр /2024.10.26/ нийслэл хот орчмоор үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +5...+7 градус дулаан байна.

Багануур, Тэрэлж орчмоор үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +2...+4 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Онон, Улз, Халх голын хөндийгөөр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -4…+1 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 0...+5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна.

Аравдугаар дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

31-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, салхитай байна.

Хур тунадас: 25-нд төвийн аймгуудын өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 28-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 30, 31-нд нутгийн хойд хэсгээр, 11 дүгээр сарын 01-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 02-нд нутгийн зүүн хэсгээр, 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Салхи: 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд нутгийн зарим газраар, 31, 11 дүгээр сарын 01-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -4....-9 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +9...+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна. 31-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 25, 28-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.   

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.   

Агаарын температур: Шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна. 31-нээс хүйтэрч шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан байна.

Гэрэл зургийг Н.Мөнхбаатар /албан ёсны зөвшөөрөлтэй/

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.