Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийх хуваарьтай байсан. Гэсэн ч Ерөнхий сайд түр эзгүй байгаа тул түүнийг Монгол Улсын тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн Засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр мэдээлэл хийв.
Тус мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэв.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл:
-Ардчилсан нам, ХҮН нам хоёр өөрсдийгөө сөрөг хүчин гээд байх юм. Хоёулаа Засгийн газрыг бүрдүүлж байгаа биз дээ. Эсвэл Л.Гантөмөр гуай өөр намд орчихсон юм уу? Яагаад өөрөөсөө асуугаад байгаа юм. Би ч гэсэн асуумаар байна ш дээ. Бүгд асууж байгаа юм бол. Б.Батбаатар, А.Ундраа хоёр л асууна биз дээ. Нөгөө хоёр нь Засгийн газрын гишүүд шүү дээ. Яагаад ийм тэгш бус байгаа юм бэ. Дэг мэгээ өөрчилдөг юм уу. Тэргүүн шадар сайд нь сая илтгэл тавилаа, Ардчилсан нам нь асуулаа, юу болоод байгаа юм. Ичмээр юм. Бид ч гэсэн асуух эрхтэй шүү дээ. Жинхэнэ жонхуу болж байна ш дээ. Дэгээ өөрчлөх хэрэгтэй.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-УИХ-ын гишүүд өөрсдийн хүсэл сонирхолд нийцүүлж дэг өөрчилье гэдэг асуудлаа зогсоо. Байгаа дэг журамд зохицож ажиллаж, амьдар. Тийм хэмжээний ёс суртахуунтай байх ёстой. Өөрчилнө гэдэг асуудлыг байнга хэлдэг боллоо. Муу дэг бол биш шүү. Ардчилал хөгжсөн, парламент хөгжсөн орнуудад нийцсэн, мөрдөгддөг дэг гэдгийг та бүхэн ойлгоорой.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
-Ерөнхий сайд яагаад УИХ-д өөрөө мэдээлэл хийхгүй байна вэ? Дэгийн хуулиа зөрчсөн ерөнхий сайдад ямар хариуцлага хүлээлгэх вэ? УИХ Засгийн газрын харьяаны байгууллага биш, хуулийн тасаг нь ч биш. Бид энд жүжиг тоглож сууж яах юм бэ. Ардчилсан намын гишүүд чуулганы хуралдаанд суух шаардлагагүй гэж үзэж байна.
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж:
-Засгийн газрын тухай хуулийн 17.2-т Ерөнхий сайд түр эзгүй байгаа үед түүнийг Монгол Улсын тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн Засгийн хөгжлийн сайд орлох боломжтой гэж заасан байдаг.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Бид эхэлж, Ерөнхий сайд түр эзгүй байгаа тул мэдээллийг хойшлуулж өгөөч гэж хүссэн юм. Харин УИХ-ын Тамгын газраас хугацаандаа хийгдэх шаардлагатай гэсэн тул Засгийн газрын тухай хуулийг баримталж, Тэргүүн шадар сайдаар мэдээллийг хийлгэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дэгээ баримтлъя гэж Мөнхбаясгалан хэлж бсан өөрчлье гэж хэлсэн хүн бхгүй шүү. Манын троллуудаа
Тэргүүн шадар сайд нь мэдээлэл өгч болдоггүй юм бол шадар сайдаар яадаг юм. Төрийн ажлаа төрийн ордондоо хийж байгаа юм бишүү. АНн хурал байсан юмуу. Төрийн ордонд нам яриад хуцалдахаа болимоор юм. Мөнхбаясгалан тэр Женко доо гэр орондоо эрхэлдэг баймаар юм ордон дотор Женкогийн мухарласан замыг хамгаалах, тэр зам дээр дахин засгийн газраас мөнгө гардуулах гэсэн шантаажны мэтгэлцээн байсан болоод боож үхэж өмдөндөө шээсээ савируулан орилж байх шив зайлаарай шорон дамжсан янхан бузар аа төрийн ордон бузар эр эм янхнуудаар дүүрчээ эх орон бутартлаа тарвал таарна