СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴Т.Даваадаалай: Ирэх сарын наймны өдрөөс импортоор орж ирсэн тээврийн хэрэгсэлд шинэ дугаар олгохгүй

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 долоо хоногийн өмнө

Түгжрэл, агаарын бохирдолтой тэмцэх чиглэлээр Улаанбаатар хотоос авч хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадаалай, Тээврийн Цагдаагийн албаны дарга, хурандаа Т.Дэлгэрсайхан нар хамтран мэдээлэл хийлээ. 

Нийтийн тээврийн улсын бүртгэлийн дугаарыг дээд хязгаарыг тогтоох тухай шалгуур үзүүлэлт, хэрэгжилтийг ирэх 11 дүгээр сарын наймны өдрөөс мөрдүүлнэ. Мөн 12 дугаар сарын нэгний өдрөөс үзлэгт ороогүй, торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийн зорчих эрхийг хязгаарлах хүртэл хуулийн арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. 

Түгжрэлийн эсрэг ямар нэг арга хэмжээ авахгүй бол 2030 он гэхэд нийслэлийн хүн ам хоёр саяд хүрнэ. Нийтийн тээврийн тоо 25 хувьд хүрч буурна. Оргил ачаалалтай үед машины хурд таван кмц буюу явган хүний алхаатай зэрэгцэхээр хурцадмал байдалд хүрэхээр байна. 

НИТХ-аас 2024.02.08-ны өдөр нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай тогтоол гарч батлагдсаны дагуу 730 мянга байхаар тогтоосон. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. НЗД-ын шалгуур үзүүлэлтийг баталсан захирамж өнөөдөр /2024.10.23/ батлагдаж тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг тоонд хүргэж хянахаар боллоо. 

Огт дугаар олгохгүй гэсэн үг бас биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Буруу рультэй машиныг хориглох гээд байгаа биш юм. Гэхдээ зэрэгцээд ийм хоёр машин дугаар авах гээд хүсэлт гаргалаа гэхэд шалгуур үзүүлэлт дээр заасан найман үндсэн зарчмын дагуу жагсаалтаар дугаар олгохдоо зөв рультэй машинд давуу байдал олгоно.

Дараах тээврийн хэрэгсэлд Улаанбаатар хотын серитэй улсын бүртгэлийн дугаар олгоно. Үүнд:

-Эзэмшигч нь Улаанбаатар хотын иргэн байх

-Авто замын тухай хууль болон бусад хуульд заасны дагуу зөрчлөө барагдуулсан байх

-Зөрчлийн тухай хуульд заасан төлбөрөө барагдуулсан байх

-Даатгалд хамрагдсан байх

-Тээврийн хэрэгслийн хөдөлгүүр нь евро-4 буюу түүнтэй дүйцэхүйц экологид бага хохирол учруулахуйц байх

-Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн байх

-Батлагдсан шалгуур үзүүлэлтийн тогтоогдсон дэс дарааллын эхэнд байх

-Экспортын өмнөнх техник хяналтын үзлэг хийсэн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгоно. 

Дэс дарааллыг тогтоохдоо хүсэлт гаргасан хүний цаг хугацааг харгалзана. Мөн цахилгаан устөрөгч болон хосолсон хайбрид тээврийн хэрэгслийг бензин болон бусад хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө давуу эрхтэй гэж үзнэ. Үйлдвэрлэгдсэн огноог харгалзана. Мөн баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг давуу эрхтэй гэж үзнэ. 

Улаанбаатар хотод явж байгаа тээврийн хэрэгслийн 75 хувь буюу 588 000 нь буруу талдаа жолооны хүрдтэй байна

Нийслэл хотод албан татвараа төлөөгүй 165 238 буюу нийт тээврийн хэрэгслийн 21 хувь нь байна. Хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй 266 044 тээврийн хэрэгсэл буюу гурван машин тутмын нэг нь төлөөгүй байна. Улсын чанартай автозам ашигласны төлбөр төлөөгүй 510 мянган машин байна. 

Иймд ирэх 12 дугаар сарын нэгний өдрөөс үзлэгт ороогүй, торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийн зорчих эрхийг хязгаарлах хүртэл хуулийн арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Ер нь эрс шийдэмгий , хатуу арга хэмжээнүүдийг л авч хэрэгжүүлж байж дэвшил гарна. Мөн дүрэм зөрчдөг танхай ,,Орк’’ жолооч нарын жолооны Эрхийг хасах хуртэл арга хэмжээнүүдийг шийдвэртэй, зоригтой хэоэгжүүлвэл удахгуй үр дүн нь харагдана.

Зочин
4 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Чадваргүй хүмүүс хаана бооно хорьно.чадвартхйд нь зама тавьж өгөх хэрэгтэй.түгжрэлийг бууруулар гэж ийм ажил хийх гэждэн.хха.арчаагүй юм бэ.

Дуугий
4 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Гол нь явган хүний зам дээр машинаа тавьдаг, гэрэл дохиогоо хардаггүй, зам дээр утсаа илдэг, урсгал сөрдөг, эгнээ байраа зөв эзэлж чаддаггүй товчхондоо дүрэм мэддэггүй жолооч нарыг л жолоодох эрхийг нь нэг номерт хязгаарлах хэрэгтэй байна. Тэгээд орон нутгийн машинуудаас авах нөгөө татвар юу болсон хатуу, чанга дэглэм тогтоож бж л түгжрэл багасаж хот хөгжинө. Зөь бөгөөд хатуу, чанга бодлого хэрэгтэй

DR. ADITY
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

DR. ADITY
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.