СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-10-23

🔴 Өнөөдөр Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 хоногийн өмнө

Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр билгийн тооллын намрын сүүл сарын хуучны 22-ны өдөр буюу аравдугаар сарын 23-ны өдөр тохиож байна.

Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар тус орноо залран, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр эргэж Замбуу тив буюу энэ дэлхий ертөнцөд залран ирсэн хэмээн бурхан багшийн намтар, түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ.

Энэ нь бурхан багшийн 12 их зохионгуйн нэг бөгөөд жилд тохиох дөрвөн дүйчин өдрийн нэг тул намрын адаг сарын 22-ны өдрийг "Эхийн ачийг хариулсан дүйчин өдөр" хэмээн бурхны шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэснээр энэ өдөр эцэг, эхийн ачийг санаж, буян номд шамдах уламжлал тогтсон ажээ.  

Энэ нь нар мандахаас маргаашийн үүр цайх хүртэл сөрөг сэтгэл хөдлөлд автахгүйгээр өөрийнхөө сэтгэлийг нэг өдөр тогтвортой байлгадаг онцгой зан үйл юм

БУРХАН БАГШИЙН ЭХИЙН АЧИЙГ ХАРИУЛСАН ДҮЙЧЭН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

06:30-07:30 цагт Батцагаан дуганд Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж нийт сүсэгтэн олонд тэгчэн сожон хүртээнэ.

08:00-18:00 цагт Гандан дуганд Бурхан Багшийн чого хурал хурна.

08:00-20:00 цагт Очир дарийн дуганд Дэмчигийн чого хурал хурна.

11:00-12:30 цагт Нийслэлийн 77-р сургууль дээр "Эцэг, эхийн ачийг хариулах нь" сэдвээр айлдвар айлдана.

МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, пивш лхаарамба Д.Жавзандорж 13.00-14:30 цагт Батцагаан дуганд Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөрт зориулсан "Дарь Эхийн даган соёрхол" хүртээх үйл ажиллагаа зохион байгуулна.

14:45-15:00 цагт Жанрайсигийн дуганы өмнөх талбайд Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, гавж С.Гантөмөр удирдан сүсэгтэн олон хамтдаа "Эцэг, эхийн ачийг хариулах ерөөл" уншина. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.