СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-10-18

Х.Баттулга АН-ын дарга болохоор “хөдөллөө” гэв үү?!

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 сарын өмнө

Өдгөө УИХ-д 42, Засгийн газарт найман “суудал”-тай АН дотроо зодоонтой л байна. Орон нутгийн сонгуулийн дүн гарсан оройноос эхэлсэн дотоод зөрчил нь нэгэнт савнаасаа халиад гадагшилжээ.

Анхнаасаа таван нам, арван фракц дээр үүссэн болоод ч тэр үү, энэ намыг эвлэхийг үзнэ гэдэг сүүл рүүгээ хэцүү л харагдах болов. Зарим нь “АН-ынхан “ингэж зовж байхаар анхны таван намаараа, аль эсвэл арав гаруй фракцаараа салаад явбал таарна. Эхнэр нөхөр байтугай эрүү толгой салдаг гэж үг байдаг. Эхнэр нөхөр ч биш, үзэл бодол таарахгүй бол ингэж зовж юугаа хийнэ вэ” гэх хүмүүс гарч ирж байна. Сонин л санаа. Бодох л бодол.

УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор явдаг болчихсон. Жижиг намууд УИХ-д суудал авах боломжтой. Өмнөх УИХ-д ганцаараа байсан Т.Доржханд одоо долоон дүүтэй болсон. Сонгуулийн өмнөхөн “Үндэсний эвсэл”-ийг байгуулсан Н.Номтойбаяр, энэ сонгуулийн жилд ИЗНН дээр очоод дарга нь болсон АН-ын Б.Батбаатар нар УИХ-д ороод ирсэн. Ер нь бусад жижиг нам өөдтэй байсан бол УИХ-д суудалтай болох бүрэн боломжтой байв. Холимог тогтолцооны  ач л даа. Тэгэхээр АН-аас жижиг намууд гарвал боломж бий гэсэн үг л дээ.

Гэхдээ АН-ынхан ингээд яагаад ч юм хэрэлдээд, юугаа ч юм булаалдаад байдаг. Хэн нь ч хэнийгээ хүлээн зөвшөөрдөггүй онцлогтой.

. Тэгж чадах эсэх нь эргэлзээтэй л дээ.

Сая Орон нутгийн сонгууль зарлагдахад, нэр дэвшигчид нь тодорч байхад таг дуугүй байсан АН-ынхан сонгууль дуусангуут энд тэндээс гарч ирээд ёстой нэг бужигнаж өгч байна.

. Сүүлийн өдрүүдэд өнөөх нь л үргэлжилж байна. Гэхдээ нэг “экс” нь илүү идэвхтэй улс төр хийж байна.

Ерөөсөө энэ Орон нутгийн сонгуулиар хотод МАН ялсан нь АН-ыг Х.Баттулга төлөөлснөөс л болсон шүү дээ. УИХ-ын сонгуульд нэр дэвшиж чадаагүй хотод элэгтэй АН-ын олон залуу улстөрч хотын сонгуульд нэр дэвшигчид тодроход нулимстай л үлдсэн. . Хүчирхийлэл бол АН-ын хамгийн их үзэн яддаг “үзэл” шүү дээ, уг нь.

Яг үнэнийг хэлэхэд АН-ынхан өөрсдөө намаа дахин эмхэрч байх үеийн дотоод сонгуульдаа хайнга хандсаны л гор, эсвэл үр дүн нь энэ. Хэд хэдэн дотоод сонгууль явагдаж, Х.Баттулга ажилласаар байгаад Хотын АН-ыг авчихсан юм. Тэгэхээр саяын Орон нутгийн сонгууль ийм л болох байсан нь ойлгомжтой л доо. . Голдуу хэний хүмүүс юу яриад байгааг хүн болгон харж л байгаа даа.

.

Саяын Орон нутгийн сонгуулиар ч түүнд АН-ын ялалт чухал биш байсан. “Хүүхэд хөгжлийн дэвтэр” гээч төрөөгүй хүүхдийн төмөр өлгий шиг зүйл ярьсан нь лав АН-д ялалт авчрах PR биш байв. Харин мань эр өөрөө юм уу, өөрийнхөө гишүүдээр санаачлуулаад УИХ дээр хуулийн процесс явбал 2-3 жилийн ажил болно. “...Х.Баттулга ийм зүйлийг зүгээр яриад байх хүн биш, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж байгаа юм” гээд байсан нь зөв “онош” бололтой. Сүүлд яригдаж байгаагаар, тэр Лу.Гантөмөр рүү хүчтэй дайралт хийж унагаад, оронд нь АН-ын дарга болно, тэгээд түүгээрээ дамжуулаад 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ нээх гэнэ.

МоАХ-ынхон ч “Үндсэн хуулийн зөвхөн нэг удаа гэдэг өмнөх Ерөнхийлөгч нарт үйлчилж болохгүй” гэж үзэж буй аж. Бас “…Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд Трамп ялах юм бол Х.Баттулгад ихээхэн боломж гарна” гэсэн яриа байх юм. Юу ч гэсэн үг юм, бүү мэд. Ямартай ч Х.Баттулга АН-ын дарга болохоор “хөдөллөө” гэх яриа, мэдээ улс төрийн хүрээнд битүү яригдаад эхэллээ. АН-ынхан харин яаж хүлээж авах юм бол доо...

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 202 (7446)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 сарын өмнө
116.206.83.106

Битгий яс хаясан юм бичээд бай

Солиот
3 сарын өмнө
116.206.83.106

АН-ынхан Батиулгыг үзэн ядлаг байсан бол УИХ-д бүсээсээ 1-ээр гарахгүй байсан!!!!!!!!

Зочин
3 сарын өмнө
116.206.83.106

Энэ хүмүүс зөв бичиж сураасай. Доор бичсэн сэтгэгдэл нил алдаа.

Зочин
3 сарын өмнө
116.206.83.106

zasss hench bsn yadgiin tiim ym bol yal abch bsn heregt holbogdoj bsn EK tei bj yrshigl bn

Зочин
3 сарын өмнө
116.206.83.106

Харин сайн Х.Баттулгаа дэмжинэ АН д өөр хүн үгүй Монгол дахин Ялна

Хүмүүн
3 сарын өмнө
116.206.83.106

Хуучин ерөнхийлөгч , авилгын хамгийн том төлөөлөгч Ц .Элбэгдорж нэг ярилцгандаа Х.Баттулга ерөнхийлөгчийг хулгайч 27 удаа хэлсэн . Хотын дарга хулгайч гээд чичрээд дайраад байсан . Ер нь шударга хүнд дайсан олон гэж , их хулгайч нар бусадруу дайрч өөрсдийн булхайг дарах гэж оролдоно . АН нам Х.Баттулга , босоо Ганбаатар нараар даргаа одоо соливол дараагийн бат ялна . АН дэмжих гэхээр одоогийн АН -ын удирдлагууд үнэн хогийн нөхдүүд байдаг .

Аагий
3 сарын өмнө
116.206.83.106

Энэ новшийн хулгайчаас хол л баймаар байна.Монгол ялна гээд хуцаад байсан ялагдаж дууслаа.баахан тролууд ашиглаж өөриыгөө магтуулдаг .Баттулгын талаар бичсэн сэдэв нь андашгүй .тролууд нь байхгүй бол ард түмэн яг үнэнийг бичдэг шүү

Зочин
3 сарын өмнө
116.206.83.106

Женко намын дарга болвол сул дорой Лу шиг биш намаа нэг гутлын түрийнд багтааж дараагийн сонгуульд бат ялах ба үндсэн хуульд дахиж өөрчлөн Ельцин,Си шиг дархлагдах гэсэн автократ боловсролгүй маанаг Хүүкийг нам дарна. Дараагий ЕӨК-д Алтанхуяг АН-аас тодорвол МАН-аас хэнч ирсэн ногооноор тодорно. Энэ бол яалтчгүй сайн хувилбар.

Зочин
3 сарын өмнө
116.206.83.106

Энэ ер нь цадаж ханадаггүй үймүүлж уруудуулж дуусдаггүй үхээрийн бузар вэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.