СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-10-17

Улаанбаатар хотын өрхийн тооноос суудлын автомашины тоо 100 мянгаар олон байна

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 сарын өмнө

Өнөөдөр Улаанбаатар хотод 1.6 сая хүн, 465 мянга гаруй өрх айл амьдран суудаг. Гэтэл 564,405 суудлын автомашин бүртгэлтэйгээр хөдөлгөөнд оролцож байна.

Эндээс нэг айл өрх багадаа 1 автомашинтай, эсвэл нэг айл өрх 2-3 автомашинтай гэсэн гаргалгааг харж болно. Харин дэлхийн хөгжингүй орнуудын жишгээр тээврийн хэрэгслийн тоог нэг тоонд барих бодлого хэрэгжүүлдэг байна. Тухайн бодлогоо тээврийн хэрэгслийн импортын татварыг нэмэгдүүлэх, олон жилийн насжилттай тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхгүй байх, байгаль ээлтэй автомашиныг дэмжих зэрэг байдлаар хэрэгжүүлдэг ажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (13)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ард
2 сарын өмнө
116.206.83.106

Бодлогоор автомашины импортыг цөөлөх, татварыг нэмэх арга хэмжээ авах хэрэгтэй бишүү

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Нэг 2 гар утастай байдагтай яаг ижил автомашин бол бхс хэрэглээ юм шүү. Дугаарын хязгаарлалтаас болж өрх бүр багадаа 2-3 авто машинтай болсон юм шүү дээ.

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

УБын дотор машин явах ямар ч боломжгүй болгох хэрэгтэй.замаа улам нарийн,зогсоол олдохгүй болгочихвол машины тоо цөөрнө.

Uk
2 сарын өмнө
116.206.83.106

Сөрсөн базаа ккк

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Иргэд өөрсдийн нь буруу шүүдээ.өөрсдөө түгжрэлээс бий болгодог мөртөө төр засгийн буруу гэж тэнэгдэх юмдаа.Буруугаа хүлээх чадваргүй,заавал хэн нэгэн буруутай гэх ийм иргэдтэй улс орон яаж хөгжих вэ дэ

Гэрэл
2 сарын өмнө
116.206.83.106

Дугаарын хязгаарлалт хийхэд ийм олон машинтай болж байгаа юм чинь. Тэгш сондгойгоор явуулна гэвэл айл бүр биш жолооч бүр 2 машинтай болох байлгүй Зам дээр битгий хэл зогсоол дээрээ түгжрэнэ дээ. Төрийн ордон руу явдаг автобусанд суудаг түшээдгүй байхад түмэн олон бид юунд дутахав гээд автобусандаа суухгүй байна аа. Ордоны зогсоолыг төлбөртэй болгочихбол автобусандаа сууна даа Ядаж туслахууд нь

Tamiin togoond
2 сарын өмнө
116.206.83.106

Metrogoo hurdan shaa uur arga bhgui

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Уг нь бол хувийн таксиг хориглож түгжрэлийг бууруулах санаа байх. Гэвч гадуур юбикэб нь огт олдохгүй, хувийн такси ч олдохоо байсан. 2-рт, ядаж метрогоо барьчихаад хувийн таксиг хориглох хэрэгтэй. 3-рт, жижиг машин, тээврийн хэрэгсэл авахад банкууд цалин, тэтгэвэр барьцаалан зээл, лизинг олгодогийг хориглочих. Тэгвэл түгжрэл ч багасна, ард иргэд банкны хүүнд хамаг олсноо гөвж, зээлийн дарамтанд амьдрахаа больж, мөнгөө бага боловч хадгаламж болгож,хуримтлуулж эхлэх байх даа. Эцэст нь Үндсэн хуулиас Монгол улсын иргэн амьдрах газраа өөрөө сонгоно гэдэг үгийг авч хаях. Тэгвэл Монголын хүн ам уб-т шавааралдахгүй болох, түгжрэл буурах юм даа.

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Гэриин яндан машин л тоолох юм швдэ. Та нарынха тоонд н тааруулад нам засаг н замаа …… тэгж ингж өргөтгөлө шинэ зам хиилэ гж мэдээлж болноодо нөгө талаас н. Толгойго хамууртл ямар их судалаа бол? Хэдхн сар хоногиин өмнө ямар2 замаар явуулна яана гээд бвда багаар н сонгосн одо зүгээрл хии. Нөгөө Салхи сумкагиин зам мётроны барааг хараад үххиимсан. Замаа өнгииг н биш өндөр өргөнииг н хэзэ засдг болох?

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Гүүрэн зам барь тоо бүртгэл хийж байхаар хаашдаа машины тоо өснө

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Гүүрэн зам барь,хотоос орж гардаг гарцаа олон болго 1 р эгнээгээр дүрэм зөрчиж зогсож байгаа машинуудын номероор нь өндөр торгууль тавь та нарын хийх ёстой ажил хийнэ хөгжүүлнэ гэж гарч ирчээд худлаа хэрэгжихгүй зүйл яриад цалин аваад явж болохгүй

Эрка. Тээврийн Цагдаад ажил их байна!
2 сарын өмнө
116.206.83.106

Урт насжилттай авто машиныг хилээр оруулахгүй! Хэрэв орох аваас өндөр татвартай болгоход л! Энэхүү утаа, төмрийн сэг алга болно. Ер нь зоригтой алхам хийе гэвэл! Үзлэгээр; урт настай, хорт утаа их ялгаруулдаг, өнгө үзэмжгүй, бохир! Тээврийн хэрэгсэлд! Хөдөлгөөнд оролцуулахгүй хориглох! Оролцсон тохиолдолд! Цагдаагийн хяналтаар журамлах, өндөр торгууль тавих зэргээр хашраах хэрэгтэй! Мөн хувиараа такси эрхлэхэд торгууль 5сая₮ дэмжиж байна! Татвар төлдөггүй, бохир заваан,наад захын харьцааны соёлгүй! Замын хөдөлгөөнд морь мал,үхэр тэрэгтэй яваа мэт оролцдог байдалд цэг тавих цаг болсон!!!!

зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Батүүл гэгч этгээд дугаарын хязгаарлалтыг би санаачилсан гээд дэмийрээд байна лээ. Гавьяа бус гай чирсэн шийдвэр гаргаснаа одоо ч ойлгоогүй яваа тэнэг. Машины тоог өсгөх замыг бүрдүүлсэн амьтан.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.