СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гадаадын тагнуулынхантай хамтарсан З.Санждоржийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлов

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 долоо хоногийн өмнө

Манай улсад тагнуул хийсэн гэх үндэслэлээр гадаадын нэг иргэн болон түүнтэй хамтран ажиллаж байсан ламыг нэгэн компанийн захирлын хамтаар өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд тагнуулын байгууллагын ажилтнууд саатуулж, цагдан хорьсон билээ.

Тодруулбал, “Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж, иргэн Д.Бямбажав нарыг Эрүүгийн хуулийн 19.4-1-ийн гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан хэмээн яллагдагчаар татан цагдан хорьсон юм. Улмаар ТЕГ-ын Мөрдөн шалгах газарт дээрх хоёр хүнд холбогдох хэргийг шалгаж дуусаад, НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна. Тус шүүх З.Санждорж, Д.Бямбажав нарын өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 29-нд хаалттай хийхээр товлолоо. Уг хэлэлцүүлгээр мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд хийсэн, эсэхийг дүгнэж, шүүх хурлаар хэлэлцэх, үгүйгээ шийдвэрлэх юм.

Зарим эх сурвалж Д.Бямбажавыг эм, эмнэлгийн хэрэгслийн импортын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компанийн захирал гэж буй бол өөр хэд хэдэн хүн “З.Санждоржийн хувийн туслахаар ажилладаг энгийн иргэн” хэмээлээ.

Уг нь тэдэнтэй хамт өмнөд хөршийн иргэн Хуа гэх эрийг Монгол Улсад тагнуул хийсэн гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн ч түүнд холбогдох үйлдлийг тусгаарлан, З.Санждорж, Д.Бямбажав нарыг гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр болоод байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Хятдын иргэнд халдаж чадахгүй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.