СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Прокурорыг ээмэг, зүүлтээр хахуульдахыг завдсан өмгөөлөгчийг шалгаж дуусжээ

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 долоо хоногийн өмнө

Монголчуудын гэнэн итгэмтгий зан, аргагүй байдлыг ашигладаг залилан мэхлэгчид оршсоор байна. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тийм нэгэн хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нэгэн иргэний аав маш хүнд өвчин тусаж, эмчилгээгүй хэмээн эмнэлгээс гаргасан аж. Гэвч . Харамсалтай нь, аав нь эдгэлгүй, хүнд өвчний улмаас таалал төгссөн аж. Үүний дараачаас Х.Тунгалагийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан хэмээн мөрдөн шалгаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хурлаасаа өмнө Х.Тунгалаг оргон зайлж, шүүн таслах үйл ажиллагаанд саад учруулсан гэнэ. Цагдаагийнхан түүнийг өмгөөлөгчийнхөө хамтаар Хөвсгөл аймгийн нутагт байхад нь олж саатуулан шүүхэд хүлээлгэн өгснөөр өнгөрсөн сарын 25-нд шүүх хурлыг нь хийж, хохирогчийн сэтгэл зүйн хямралтай байдлыг ашиглан сүсэг бишрэлийг далимдуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч залилсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3-2.2 дахь хэсэгт заасныг үндэслэн зургаан жил хорих ял шийтгэсэн байна.

Тэгвэл юм билээ. Харин прокурор нь нөлөөллийн мэдүүлэг хөтлөн, өмнө нь хувийн нэгэн их сургуульд багшилж байсан Ц.Дарьжавын хахууль өгөх гэсэн үйлдлийг баримтжуулан холбогдох байгууллагад мэдэгдсэнээр ийнхүү мөрдөн шалгаж дуусжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Энэ ч яамай дэндүү төрийн хулгайч нараа арга хэмжээ авч чадахгүй байж өчүүхэн юмийг юунд нийтэд гөргадгийн хууль н гууль болчоод байхад

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.