Нийтэлсэн:
П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө
Улсын хэмжээнд 20:00 цагийн байдлаар аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн ирц 53.1 хувьтай өндөрлөлөө. Харин нийслэл Улаанбаатар хотын хувьд 42.2 хувьтай байсан нь 2012 оноос хойших хамгийн бага ирцтэй сонгууль боллоо.
Нийслэлийн ирцийн мэдээллийг хүргэе.
- Багахангай дүүрэг 2057 иргэн буюу 73 хувь нь саналаа өгчээ
- Налайх дүүрэгт 13356 иргэн буюу 53 хувь нь саналаа өгчээ
- Багануур дүүрэгт 9450 иргэн буюу 51.2 хувь нь саналаа өгчээ.
- Сүхбаатар дүүрэгт 41212 иргэн буюу 44 хувь нь саналаа өгчээ.
- Баянгол дүүрэг 64082 иргэн буюу 42.7 хувь нь санлаа өгчээ.
- Хан-Уул дүүрэгт нийт сонгогчдын 69809 иргэн буюу 42.3 хувь нь саналаа өгчээ.
- Сонгинохайрхан дүүрэгт 85062 иргэн саналаа өгсөн нь 41.6 хувь нь саналаа өгчээ.
- Баянзүрх дүүрэгт 102910 иргэн саналаа өгсөн нь нийт ирцийн 40.7 хувь нь юм.
- Чингэлтэй дүүрэгт 37385 иргэн саналаа өгсөн нь нийт сонгогчдын ирц нь 40.4 хувь нь байна.