Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах 29-11 хэсгийн нэгдүгээр байран дээр саналаа өглөө.
Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр:
-Улаанбаатар хотын асуудлыг шийдэх баг бүрэлдэхүүн, удирдлагыг сонгоно гэдгээрээ чухал. Мэдээч Улаанбаатар хотод тулгамдсан, бидэнд гай болж байгаа маш олон асуудлууд байгаа. Асуудалд нь иргэд ач холбогдол өгдөг шиг ээ хотын удирдлагыг сонгох сонгуульд төдийлэн ач холбогдол өгдөггүй. Тэгэхээр хуулиар олгогдсон сонгох эрх, иргэний ухамсар хариуцлагаа ойлгож Улаанбаатарчууд саналаа өгөхийг нэгдүгээрт уриалж байна.
Хоёрдугаарт, ер нь энэ сонгуулийн тогтолцоо, сонгууль авч байгаа байдал дээр өөрчлөлт шинэчлэлт хийхгүй бол жилээс жилд сонгууль өгдөг иргэдийн тоо буурна. Орон нутгийн сонгуулийн хуулийн нэг онцлог нь юу вэ гэхээр ирцийг заагаагүй. Урд нь 50+1 гэдэг зарчмаар ирц тодорхойлдог байсан бол одоо ирц ерөөсөө хамаа байхгүй.
Жишээлбэл, Хан-Уул дүүрэг 120 мянган сонгогчтой гэвэл, түүнээс хоёр хүн ирж саналаа өгөхөд түүгээрээ хууль зүйн хувьд дүнг хүчинтэй тооцно гэсэн үг. Энэ ташрамд анхааруулж хэлэхэд, тухайн тойрог хэдэн мандаттай, хэдэн хүн нэр дэвшиж байгаатай уялдуулаад, жишээлбэл Хан-Уул их хуралд гурван манттай байсан. Заавал гурвыг сонгодог. Мандатын тоотой мөргүүлж. Илүү дутуу сонгож, болохгүй байв.
Гэтэл одоо тиймш биш. НИТХ-ын Хан-Уул дүүрэг зургаан мандаттай, зургаа хүртэл хүнийг сонгох юм байна. Саналын хуудсан дээрээ тэрийг тодорхой бичээгүй юм байна. Шууд утгаараа зургаан хүн сонгоно гэж ойлгоод байна.
Цаашид саналаа худалддаггүй байх, цахимаар саналаа өгдөг байх тал руу шилжих ёстой. Гэхдээ энийг маш сайн судалж хэрэгжүүлэх шаардлагатай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00