СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2024 | 2024-10-11

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан НИТХ-ын сонгуулийн саналаа өглөө

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагт эхэлсэн.

Энэ удаагийн ээлжит сонгуулиар нийслэлд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 12 тойрог 45 мандат, дүүргийн 181 тойргийн 313 мандатын төлөө нам, эвсэл, бие даагчид нэр дэвшин өрсөлдөж байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах 25-26 хэсгийн 5 дугаар байран дээр саналаа өглөө.

Тэрбээр "2024 оны УИХ-ын ээлжит сонгууль анх удаа бүсчилсэн тойргоор явагдаж, бүсчилсэн хөгжлийг хэрэгжүүлэхээр УИХ, Засгийн газар ажиллаж байна. Энэ ажлынхаа үр дүнг бий болгоход орон нутгийн сонгууль чухал. Улс орны хөгжлийн бодлого УИХ, ЗГ-ын түвшинд яригддаг бол аймаг, орон нутаг, хот, дүүргийн хөгжлийн бодлого ИТХ-аар дамжуулан хэрэгждэг. Тиймээс иргэд өөрсдийг нь төлөөлөн ажиллах төлөөлөгчөө сонгохдоо идэвхтэй оролцоно гэж итгэж байна. Өмнөх жилүүдэд НИТХ-ын сонгууль ирц багатай болж өнгөрдөг байсан. Тиймээс энэ жил НИТХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж ирцийн босгыг халсан. Иргэд амьдарч байгаа орчиндоо илүү тав тухтай амьдрах, өөрсдийгөө төлөөлөх төлөөлөгчийг бүрэн сонгох чадварыг бий болгох зорилгыг энэ удаагийн сонгуульд илүү анхаарах болов уу гэж найдаж байна. Иргэдийн төлөөлөгчөөрөө дамжуулаад иргэд өөрсдийнхөө бодож байгаа хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлэх боломжтой. НИТХ-д оролцсоныхоо үр дүнд сонгуулийн дөрвөн жилийн циклд дүн тавьдаг боломжийг олж авах юм шүү гэдгийг хэлэхийг хүсэж байна" гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

NEO FINANCE
1 сарын өмнө
116.206.83.106

24 ЦАГ ХҮРТЭЛГҮЙ ЗЭЭЛИЙН САНАЛ БОЛНО Санасан төсөл? Үүнийг хурдан биелүүлээрэй. Таны хүсэл юу ч байсан: онцгой арга хэмжээ, аялал, шинэ машин... Бид танд 3%-иар маш хямд үнээр 3,000-аас 3,500,000 еврогийн хооронд богино болон урт хугацааны зээл авахад тусалдаг санхүүгийн компани юм. Бид ЕВРОПЫН ХОЛБОО-ны санхүүгийн байгууллагуудтай хамтран санхүүгийн салбарт 20 жил ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдоно уу: WHATSAPP: +420 733 292 380 Имэйл: neofiance8@gmail.com

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.