СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг яллагдагчаар татав

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 сарын өмнө

Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдод нээсэн хэрэг бүртгэлтийн хэргийг эрүүгийн хэрэг үүсгэж, нарийвчлан шалгах саналыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс НПГ-т хүргүүлжээ.

Улмаар тухайн санал нь үндэслэлтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулж их хэмжээний хохирол учруулсан” гэх заалтын дагуу яллагдагчаар татах тогтоол баталжээ. Түүнийг юм.

Монгол Улсын Засгийн газар 2015 онд “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлэх зорилгоор Дэлхийн банктай хэлэлцээр хийж, эрүүл мэндийн мэдээлэл солилцох платформ хөгжүүлэх, туршин нэвтрүүлэх олон улсын нээлттэй тендер зарласан байдаг. Тус банкны юм. Тиймээс Засгийн газраас 2023 оны гуравдугаар сард “Дэлхийн банкны цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталж, БНСУ-ын “Taihan Cable & Solution” компаниас дээрх төлбөрийг эргүүлэн төлүүлэх арга хэмжээ авахыг эрх бүхий албан тушаалтнуудад даалгасан. Үүний дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд, түүний садан төрлийн хүн гэгдэх Б.Эсболд болон “Аксиссистемс” ХХК-ийн эцсийн өмчлөгч Ж.Мөнгөнсүх нарыг мөрдөн шалгаж эхэлсэн.

Энэ хүрээнд АТГ-ын Гүйцэтгэх ажлын болон Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд Дэлхийн банктай мэдээлэл солилцож, төслийн гүйцэтгэгч, БНСУ-ын “Taihan Cable & Solution” компани нь хуурамч баримт бичиг бүрдүүлж, “Цахим эрүүл мэнд” төслийн сонгон шалгаруулалтад хууль бусаар шалгаран, хөрөнгийг нь үр дүнгүй захиран зарцуулж Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоосон юм.

Уг нь . Эрүүл мэндийн мэдээллийн нэгдмэл байдал, хэрэглээг нэмэгдүүлэх, цахим шийдлүүдийг нэвтрүүлэх замаар энэ салбарын үйлчилгээг сайжруулах зорилготой эл төслийг хэрэгжүүлэхэд Ж.Мөнгөнсүх, Я.Энхчулуун нарын хөрөнгө оруулалттай, компьютерын программ болон техник хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Аксиссистемс” ХХК голлон оролцсон байдаг. Я.Энхчулууны хувьд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалттай “Эрдэнэт медипас” эмнэлгийг ямар ч үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авсан хэрэгт холбогдож, хилээр гарч явсан нэгэн. Ингэж шалгаж байхдаа өнгөрсөн өвөл С.Энхболдыг яллагдагчаар татах санал гаргасан ч прокурорууд хүлээж аваагүй. Харин

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (15)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

болж...

бүүгий
1 сарын өмнө
116.206.83.106

буруу үйл хийсэн бол , байх газараа байх хэрэгтэй ч дээ

Ард
1 сарын өмнө
116.206.83.106

Их л баяжсан хүн гэсэн, хууль бус орлого олсон бол юуны өмнө хөрөнгө мөнгийг хураан авч төсөвт төвлөрүүлэн авах хэрэгтэй

Нараа
1 сарын өмнө
116.206.83.106

Өөртэй нь уулзах гэсэн насан буурал ардын эмчээ сайд байхдаа хүлээж авалгүй хичнээн өдөр явууллаа. Хогийн новш хохь нь, өндрөөс хүчтэй унадгийг мэдэж ав

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Ер нь ганц энэ ЭМЯ ны Сайдаар тогтохгүй Тэр НЯМХҮҮ.САРАНГЭРЭЛ нарыг ч шалгах хэрэгтэй

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Ахмад өндөр настанд хөнөөлтэй эмийн хасаж зарим хэрцээтэй шшрдалгатай эмийг хасаж чанар муутай хуурамч эмийг оруулсан эмийн үнэн нэмсэн хөнгөлт70% байсныг 30% болгосон өндөр настан эмийн үнэ дийлэх гүй болсон

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Энэ Сумъяабазарын ногоон автобусны бизнестэй утга нэг л юм байна. Ингэх гэж л Монголчууд үхэн хатан төр рүү зүтгээд байгаа юм даа. Төр рүү зүтгэх өөр ямар ч шалтгаан Монголд байхгүй. Бусад сайд дарга нар нь ч ялгаагүй, ухах хэрэгтэй.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Том төслүүд, Мянганы сорилтын сан, АХБ Мөнхтайваны үед их ч юмыг будилаантуулсандаа.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Зөв 2 бас нүүрсчидийг шалга

зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Яг хэрэгтэн нь төслийн удирдагч биш үү ккк… нэг иэдээллийг олон хэвлэлээр сэвээд байхыг бодоход…. буруутан нв тогтоогдоогүй байхад… нэр төрөө сэргээлгэ…

зочин
1 сарын өмнө
116.206.83.106

өнгөрсөн одоо олон сайд холбоотой байх… хэргийн эзэн нь төслийн удирлагч л бна ш дээ

Эмч
1 сарын өмнө
116.206.83.106

Мөнхсайхан ч ялгаагүй ш тэ. Мөнгөний л бацаанууд. Ннхболдын эхнэр Цолмон мөн ч хэцүү бүдүүлэг шуналын тулам даа

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Энэ сайдын томилсон дөрга даамлууд бүгд хамтрагчид нь

Мөнхтуул
1 сарын өмнө
116.206.83.106

Хувийн сонирхол маш ихтэй хүн бсан даа.

иргэн
1 сарын өмнө
116.206.83.106

зөв өө..зөв...төр нүдтэй л дээ.....өөр олон нөхөд ил гарна даа......

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.