СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Татварын байцаагч нар татвар төлөхөөс зайлсхийх боломж олгож байсан гэв үү

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 сарын өмнө

Татварын ерөнхий газрын нэгэн ажилтан өмнө нь тухайн байгууллагад ажиллаж байгаад халагдсан хүмүүстэй хамтарч, онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийх боломжийг бүрдүүлж өгсөн хэрэгт холбогдон шалгуулж байна.

Монгол Улсын төсвийн бүрдүүлэлт, эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц энэ гэмт хэргийг өдүүлсэн зохион байгуулалттай бүлэг хүнийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд илрүүлэн шалгаж эхэлснийг баттай эх сурвалжууд мэдээллээ. гэнэ. Хамтрагчид нь хуурамч аж ахуйн нэгж үүсгэн байгуулж, түүний өгсөн мэдээллийг ашиглан компаниудын удирдлагатай уулзаж татвар бага төлөх боломжтой талаар итгүүлдэг аж. Энэ аргаараа гэнэ.

Энэ хүмүүс 2018 оноос хойш үйл ажиллагаа эрчимтэй явуулж, их хэмжээний хууль бус орлого олж, улсад төвлөрүүлэх татварын хэмжээг бууруулан, татвар төлөхөөс зайлсхийж, мөнгө угаах гэмт хэргийг тогтмол үйлдэж байсан гэдгийг цагдаагийнхнаас гадна татварын байгууллагын эх сурвалжууд хэлэв. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй учраас илүү мэдээлэл өгөх боломжгүйг мөрдөх болон прокурорын байгууллагынхан хэллээ. Тэднийг юуны түрүүнд Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэх заалтыг үндэслэн шалгаж байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Арга хэмжээ аваад шоронд нь хийгээч ямар аймаар идэж ууж ханадгүй хулгайчууд вэ арай л дэндэж байгаа юм биш үү АРД түмэн улам ядуураад Гуйлгачин болож.байна.шүү дээ дээд тал ингэж идэхээр яаж иргэд амьдрах юм вэ Цаазлахад таарна аймаар хулгайч нарыг

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.