СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2024 | 2024-10-10

Орон нутгийн сонгуульд 5735 эмэгтэй нэр дэвшиж байна

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 сарын өмнө

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа дуусч, иргэд сонголтоо хийхэд ганц хоног үлджээ. Энэ сонгуулиар иргэн таныг төлөөлөх, амьдрах илүү таатай орчин бий болгох хүмүүсийг сонгоно. Тэгвэл аймаг, нийслэлийн түвшинд 1992 нэр дэвшигчийг, сум, дүүргийн түвшинд 15285 нэр дэвшигчийг шат шатны сонгуулийн хороод бүртгэж баталгаажуулаад байна. Нийт 17277 нэр дэвшигчийн 33.2 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байгаа юм.

Монгол Улс Үндсэн хуульдаа “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлооно” гэж тунхагласан. Энэ үүднээсээ эмэгтэйчүүдийн оролцоо гэдэг нь ардчиллын үнэт зүйлтэй илүү холбогддог.

Эмэгтэйчүүд хүн амын 51 хувийг эзэлж байгаагийнхаа хувьд аливаа бодлого шийдвэр гаргахад энэ хэмжээнд оролцох нь зүй ёсных байх ёстой. Ингэснээр бодлого, шийдвэр нь нийгэмд хүртээмжтэй болно. Нөгөө талаасаа жендэрийн тэгш эрх хэр их хангагдана, тэр хэмжээгээр ардчилал баталгаажна, тэр хэмжээгээрээ хувь хүн болоод улс орон хөгжин дээшилнэ. Энэ нь олон улсын туршлагаар баталгаажсан.

Жендэр гэдэг нь эмэгтэйчүүдэд л эрх мэдэл эдлүүлэх тухай ойлголт биш. Энэ бол нийгмийн давхарга бүрт ашигтай, хүртээмжтэй шийдвэр гаргуулах тухай ойлголт юм

Гэвч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага байгаа юм.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх хэсэгт “Томилогдох улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл Засгийн газар, аймаг, нийслэлд 15 хувиас, дүүрэгт 20 хувиас, суманд 25-30 хувиас доошгүй байх” гэж заасан байдаг.

Гэвч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага байсаар байна. Тодруулбал, хороодын засаг дарга нарын 43.1 хувь, сумын засаг дарга нарын 17.4 хувь, дүүргийн засаг дарга нарын 33.3 хувь, дүүргийн засаг дарга нарын 11.2 хувь, нийслэлийн засаг даргын орлогчийн 13.6 хувь, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын есөн хувь буюу нэг нь л эмэгтэй хүн байгаа юм.

2023 онд сумын Засаг дарга нарын түвшинд хуувьд заасан квот хангагдаж өмнөх онтой харьцуулахад ахиц гарсан. Тэгвэл шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Гэвч юм. Тиймээс орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдээ дэмжиж, оролцоог нэмэгдүүлснээр жендэрийн тэгш байдал хангагдаж бодлого, шийдвэрүүд бүх нийтэд хүртээмжтэй гарах юм.

Энэ удаагийн орон нутгийн энэ удаагийн сонгууль шинэчлэн найруулагдсан “Аймаг, нийслэл сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль”-ийн дагуу явагдах болно. Энэ шинэчлэлээр, орон нутгийн сонгуульд 25 бус 18 хүрсэн хүн нэр дэвших боломжтой хэмээн залуучуудын оролцоог дэмжсэн, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хоригдоно хэмээн хариуцлагын тогтолцоог чангатгаснаараа онцлог юм.

Сонирхуулахад, Монгол Улсын хувьд 1990-1992 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын 430 депутатаас есөн эмэгтэй депутат байсан бол Улсын Бага Хуралд сонгогдсон 50 гишүүний хоёр нь эмэгтэй гишүүн /Ж.Бямбажав, Э.Алтангэрэл/  байжээ.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 1992 онд батлагдсан. Үүнээс хойш 2019 оныг хүртэлх хугацаанд аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын даргаар эмэгтэй хүн огт сонгогдсон түүх байгаагүй. Харин 2020 онд Хэнтий аймгийн ИТХ-ын даргаар Г.Хэрлэнчулуун, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын даргаар Ц.Баасансүрэн, 2022 онд Ховд аймгийн Засаг даргаар Э.Болормаа нар тус, тус томилогдсон юм.

Б.БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 197 (7441)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.