СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мэдэгдэл: 00-ын өрөөнд тарвага орхисон иргэнийг олохоор ажиллаж байна

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 сарын өмнө

“Blue Sky Tower-т тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй” гэсэн мэдээлэл цахим сайтуудад мэдээлэгдэж байна.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 30 минутад Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Blue Sky Tower-н 2 давхрын 00-ын өрөөнд ууттай тарвага боогоод орхисон гэх мэдээллийг өгсний дагуу Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дуудлагын баг бүрэлдэхүүн ажиллалаа.

Одоогийн байдлаар тарваган тахал өвчний хүний сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд тухайн газраар үйлчлүүлсэн болон ажилчид тарваган тахлын халдварт өртөх эрсдэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

Тухайн тарвагыг 00-ын өрөөнд орхиж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн иргэнийг олж тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна.

Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.