ЗХЖШ-ын орлогч дарга асан, бригадын генерал Ц.Жавхланбаатарт холбогдох, бусдаас хахууль авсан хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 265 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн аж. Тэдний дунд авлига, албан тушаалын долоон хэрэг багтсаны нэг нь дээрх бригадын генералтай холбоотой юм.
Тэрбээр 2019 онд бусдаас хахууль авсан гэх хэрэгт холбогдон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Эргэн сануулахад, Ц.Жавхланбаатар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Ажиллагааны дэмжлэгийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа дэд ахлагч Т.Г-г Афганистанд олон улсын цэргийн эвслээс явуулж асан “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны ХБНГУ-ын зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх XI ээлжийн цэргийн багт багтаасныхаа “төлбөрт” 4.5 сая төгрөг бусдаар дамжуулан авсан хэмээн буруутгагдаж байгаа юм. Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар 2021 оны хавар бригадын генерал цол хүртсэн түүнд прокуророос Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн “Нийтийн албан тушаалтан хахууль авсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн аж.
Бригадын генерал Ц.Жавхланбаатар эрүүгийн хэрэгт, тэр дундаа авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон тохиолдол ганц энэ биш. Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар ЗХЖШ-ын орлогч даргаар томилогдохоосоо өмнө тэрбээр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын хэлтсийн даргаар хурандаа цолтой ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан, эд хөрөнгө залилсан хэрэгт холбогдон цагдаа, АТГ-ын үүдийг сахиж байсан юм. Тодруулбал, зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн ахлагч Б.Т-ыг энхийг сахиулах ажиллагааны цэргийн багт багтаана хэмээн 2018 оны гуравдугаар сард 3.5 сая төгрөг авсан боловч явуулаагүй хэмээн ар гэрийнхэн нь гомдол гаргасны дагуу шалгаад яллагдагчаар тооцон 2019 оны аравдугаар сард эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлэх санал гарган прокурорын хяналтад шилжүүлж байв. Гэвч тухайн үед прокурор хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гаргасан юм. Эл хэргээсээ өмнө Ц.Жавхланбаатар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтэст Эрүүгийн хуулийн 17.3-т заасан бусдаас их хэмжээний мөнгө залилан мэхэлсэн хэрэгт шалгуулсан. Мөн л энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө хэмээн 10 сая төгрөг залилан мэхэлсэн байж болзошгүй хэмээн цагдаагийнхан шалгаж байхад нь прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Баттулга ямар авлига ав гэж томилсон уу шал эргүү юм бичих юм танай сайт Авлигатай тэмцэх газрын сайт гэдгийг бүгд мэднэ эргүү малнууд
Yam ni said ni ene huniig iim alban tushaald tomiloe gej erunhiilugchid meduulj tomiluuldag.kk
Одооны хурандаа генералууд ч юурандаа л болж дээ.Нилээн хэдэн генерал хурандаанууд тангарагаасаа няцаж гэмт хэрэг үйлдэж ялтан болж дээ.Энэ нөхөр чинь бүр удаа дараа авилгын хэрэг үйлдэж шалгагдаж байсан рецедив гэмт хэрэгтэн б.а ш дээ.Юун генерал...
Авилга авахаар нь би хэрэгсэхгүй болгоно гэсэн байгаа биз тэгээд л хэрэгсэхгүй болгоод байгаа нь ил л байна
Баттулгатай ойр харилцаатай хүмүүс гэмт хргт холбогдоод бдгнь ямар учиртай юм тэд хүн ална хулгай хийнэ хуурч мэхлэнэ..зарим нь анАЛБАН тушаал дэвшиж алдар цол хүртЭЭД Л ХЭРЭГ ТАРИНА.