Гадаад паспорт болон иргэний үнэмлэхийн тань хугацаа дууссан, эсвэл шинээр захиалах бол "Нэг цэгийн үйлчилгээ"-нд заавал өөрийн биеэр очих шаардлагагүй болжээ. Тодруулбал, эдгээр үйлчилгээг цахимд шилжүүлсэн юм байна. Гэсэн ч үүнийг мэдээгүй иргэд харьяа дүүргийнхээ "Нэг цэгийн үйлчилгээ"-нд ачаалал үүсгэн, дугаарласан хэвээр байгааг улсын бүртгэгч нар хэллээ.
Гадаад паспортын зургийг гэхэд л өмнөх шиг заавал угаалгаж улсын бүртгэгчид өгөх шаардлагагүй болсон гэсэн үг. Тухайн гэрэл зургийн студидээсээ photo.burtgel.gov.mn сайт руу өөрийн зургийг, регистрийн дугаарын хамт илгээхэд л хангалттай. Үүний дараа "И-Монголиа"-гаар паспортын хураамжаа төлөөд таны захиалга баталгаажна. Хэрэв цахимаар үйлчилгээ авах боломжгүй бол "Нэг цэгийн үйлчилгээ"-н дэх "Хурдан" системээр картаар, эсвэл төлбөрийн бусад аргыг сонгон хураамжаа төлөх боломжийг дүүргүүдэд бүрдүүлжээ.
Ташрамд, цахим гадаад паспорт шинээр авах, сунгуулах хураамжийн төлбөр 83600 төгрөг аж.
Эх сурвалж: "Өнөөдөр" сонин
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ZOW SAIHAN BOLJEE SUNGUULAH GEED ZAW BOLOHGVI BAILAA