СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Иргэн "Г"-г Монгол улсад авчруулахаар Францын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран ажиллаж байна

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 долоо хоногийн өмнө

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйл “Худал мэдээлэл тараах”, 17.8 “Эд хөрөнгө устгах, гэмтээх”, 23.1 “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” эрүүгийн хэргийн яллагдагчаар татагдсан иргэн “Г”-г Интерполын “Улаан булант” зар мэдээгээр 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж эхэлсэн юм.

Дээрх мэдээлэлтэй холбоотой Франц Улсын Интерполын Үндэсний төв товчооноос 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр уг этгээдийг тус улсын Аннеси хотын Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүх хуралдаанаар “Эхнэр болон насанд хүрээгүй хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх үндэслэлээр 2 жил хорих ял эдлүүлж байгаа талаар Монгол Улсын цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.

Үүний дагуу Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яамны консулын асуудал хариуцсан хоёрдугаар нарийн бичгийн даргатай мэдээлэл солилцоход “Г”-г Монгол Улсад шилжүүлэн өгөх ажиллагаа явагдаж байгаа талаар Франц Улсын Европ, гадаад хэргийн яамнаас мэдээллээ.

Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас түүнийг ямар эрх зүйн үндэслэлээр сулласан, манай улсад шилжүүлэн өгөх ажиллагаа ямар шатанд явж байгаа, сулласан шийдвэрийг өөрчлүүлж дахин цагдан хорих боломжтой эсэх, манай улсад шилжүүлэн өгөх албан ёсны шийдвэр гарсан тохиолдолд түүнийг цагдан хорих эсэх, одоогийн оршин сууж байгаа хаягийн мэдээлэл зэргийг Бүгд Найрамдах Франц Улсын эрх бүхий байгууллагаас тодруулж өгөх талаар 2024 оны есдүгээр сарын 03-ны өдөр Улсын ерөнхий прокурорын газарт албан бичгээр хандаад байна.

Иргэн “Г”-г Монгол Улсад авчруулахаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яам, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын Интерполын үндэсний төв товчоотой хамтран ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Эрик
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Аймшигтай террорист алуурчин эсвэл төр ард түмний мөнгийг хулгайлж луйвардсан хулгайч юмуу ? Юун сүр вэ ?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.