СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хелен хар салхины улмаас амь насаа алдагсдын тоо 230-аас давж, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

АНУ-ын Өмнөд болон Хойд Каролина мужийн зургаан хотыг өнгөрсөн есдүгээр сарын 30-нд Хелен нэртэй хар салхи дайран өнгөрсөн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 230 иргэн амь насаа алдаад байна.

270 гаруй иргэн гэр бүлээсээ холбоо тасарсан талаар бүртгэгдсэн ба тэд гэр бүлтэйгээ холбоо тогтоожээ. Хар салхины улмаас 75 иргэн ор сураггүй болсон ба эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр буюу ням гарагт мэдэгдэл хийсэн. Тус мэдэгдэлд Хелен хар салхины гамшгийн дараах сэргээн босголтын ажиллгаанд дэмжлэг үзүүлэхээр гамшигт өртсөн хотуудад нийт 1,500 цэрэг нэмж илгээх, мөн 137 сая гаруй долларын санхүүжилтийг шийдвэрлэсэн талаар дурджээ. 

Сэргээн босгох ажиллагаа болон хүмүүнлэгийн тусламжийн ажиллагаанд нийт Холбооны онцгой байдлын алба, Үндэсний гвард болон мужийн аюулгүй байдлын хэлтэс зэрэг хүчний байгууллагын нийт 13,100 алба хаагч дайчлагдан үүрэг гүйцэтгэж байна. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагын 400 сувилагч, 40 гаруй их эмч иргэдийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байгаа аж.

Өмнөд Калифорни мужид 174,000 гаруй оршин суугчид, Хойд Каролина мужид 179,000 мөн Жоржиа мужид 151,000 гаруй оршин суугчид тог цахилгаагүй хэвээр байна. 

Эх сурвалж: https://abcnews.go.com/ 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.