СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаярт яллах дүгнэлт үйлдүүлнэ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 сарын өмнө

УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Ц.Батбаярт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Түүнийг нийслэлийн Нийтийн тээврийн газар (НТГ)-ын дарга асан Ч.Сайханбаяр тэргүүтэй хүмүүсийн хамт 2023 оны аравдугаар сарын 31-ний шөнө АТГ-ынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд саатуулж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид албадан саатуулж байсан билээ.

“Ногоон автобус”-ны гэх дуулианаас үүдэлтэйгээр нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн хөрөнгө оруулалт, парк шинэчлэл, автобус компаниудад олгодог татаас, ухаалаг төлбөрийн систем зэрэг төсвөөс, татвар төлөгчдийн мөнгийг зарцуулдаг олон зүйлийг АТГ-т шалгаж эхэлсэн байдаг. Үүний хүрээнд Ц.Батбаяр эцсийн өмчлөгчөөр нь бүртгэлтэй “Улаанбаатар капитал санхүүгийн групп” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Сити бааз консалтинг” компанийн нийслэлийн нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр төдийлөн үр дүнтэй бус гэж дүгнэж байсан ч төсвөөс их хэмжээгээр мөнгө авдаг нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгах гол үндэслэл болсон юм.

“Сити бааз консалтинг” ХХК-ийн гэрээгээр хүлээсэн нэг үүрэг нь нийтийн тээврийн үйлчилгээний орлогыг нэмэгдүүлэх байсан. Гэтэл гэрээ байгуулснаас хойш эл орлого жил бүр буурсан. Тухайлбал, гэдэг. Ийм байхад нийслэлийн төсвөөс гардаг мөнгөн дүн нэмэгдсээр байсан аж. гэдэг. Өөрөөр хэлбэл, жил бүр 3-4 тэрбум төгрөг авдаг ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хэрэгт шалгах гол үндэслэл болжээ.

Тэгвэл ингэж хамаарал бүхий аж ахуйн нэгждээ давуу байдал олгуулахын тулд НТГ-ын албан тушаалтнуудад хахууль өгсөн хэмээн буруутгаж буй аж. Тодруулбал, “Сити баз консалтинг” ХХК-ийн нягтлан бодогчоор дамжуулж, НТГ-ын дарга, санхүүгийн албаны эрх бүхий албан тушаалтанд удаа дараагийн үйлдлээр 500 гаруй сая төгрөгийн хахууль өгсөн хэмээн шалгаж дууссан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Монголын ард түмэн ядуу байггаа нь эх орон ядуудаа биш дээр.гарсан дарга нар цадахаа мэдэхгүй иддэгтээ хууль хяналтын байгууллага авилгалд идэгдсэн төлүүлж шийтгэж чадах чанга хууль гүйдээ байгаа юм

Харсан
2 сарын өмнө
116.206.83.106

Холионы эзэн.

mgl
2 сарын өмнө
116.206.83.106

Аймөөр юм аа. Урд нь шоронд ороод хаширдаггүй ээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.