СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-10-06

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангитай хамтарч, Архангайд осолдсон иргэнийг аварчээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Архангай аймагт авто осолд орсон иргэний амь насыг аварчээ.

Тодруулбал, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Эрчимт эмчилгээний тасгийн их эмч О.Гантогтох, Мэс засал, мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн сувилагч Э.Одонтунгалаг, жолооч н.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй алсын дуудлагын баг иргэний амь насыг аварчээ.

Тэд энэ сарын 01-нд 

Авто ослын улмаас цээжний хөндийн хавсарсан хүнд гэмтэл, олон хавирганы тогтворгүй хугаралтай, амьсгалын дутагдалд орсон уг өвчтөнд Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Б.Нацагдорж, эрчимт эмчилгээний эмч н.Эрдэнэхүү, мэдээгүйжүүлгийн сувилагч н.Даваажаргал, мэс заслын сувилагч н.Буяндэлгэр, н.Сосорбурам нартай хамтран яаралтай мэс засал эмчилгээ хийжээ.

Улмаар маргааш өдөр нь Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн ахмад, нисэх багийн дарга, багш нисгэгч Yann Capitaine, нисгэгч Б.Сүх-эрдэнэ, инженер, дэслэгч Б.Төгөлдөр нартай хамт хүнд өвчтөнийг хот руу тээвэрлэж, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэжээ.

Одоо дээрх өвчтөний биеийн байдлыг тогтворжуулах болон бусад шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна гэж ГССҮТ мэдээлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэд
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Баярлалаа. Ажил, амьдралд нь амжилт хүсье

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэж чадсан баг хамт олондоо баярлалаа.Та нартаа амжилт хүсье.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Ajiliin amjikt

urnaa
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

mundag emch nartaa bayr hurgie ajiliin amjilt husie

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.