Багануур дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кофе шопод хулгайч орсон байна” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 03-ны өдөр иржээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 8-12 насны А, М, Б нар нь тус кофе шопоос гар утас болон, бэлэн мөнгө хулгайлсныг шуурхай илрүүлэн Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийн хүмүүжил, хараа хяналтаа сайжруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Яана ьэ 8-12 нас