БНХАУ-аас 19 мянган төгрөгөөр бордюр оруулж ирсэн эсэх талаар Гаалийн ерөнхий газраас тодруулж байна. Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн дарга Ч.Чимгэрэл мэдээлэл өглөө.
Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн дарга Ч.Чимгэрэл:
-Монгол Улсын хэмжээнд эхний есөн сарын байдлаар 58 аж ахуй нэгж, хоёр иргэн нийтдээ 21 мянган тонн замын хашлага, бордюр, хавтан импортолсон байна. Эндээс нийтдээ 2.4 тэрбум төгрөгийн татвар улсад төвлөрүүлсэн байна. Цахим орчинд нэг ширхэг бордюрийг 19 мянган төгрөгөөр гаалийн бүрдүүлэлт хийж оруулж ирж байна гэдэг мэдээлэл гаргаж, асуудал ярьж байна. Бид нар шалгаж үзэхэд тийм асуудал байхгүй. Бордюрийн нэг ширхэгийн үнийг тооцож үзэхэд, дунджаар 77 мянган төгрөгөөр гаалийн байгууллагад мэдүүлж, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн байна.
Гаалийн бүрдүүлэлтийг 19 мянган төгрөгөөр хийж, оруулж ирсэн тийм баримт байхгүй байна. Өнгөрсөн жилүүдийн үнэ ч дээрх 77 мянган төгрөгтэй ойролцоо үнэтэй байсан. Гэхдээ тээврийн зардал, худалдааны гэрээнээс хамаарч харилцан адилгүй байна. Энэ жилийн хувьд бүтээн байгуулалтын ажил их өрнөж байгаатай холбоотойгоор бордюрийн импортын хэмжээ хэд дахин нэмэгдсэн. Байгалийн чулуун бордюр гол төлөв импортоор орж ирж байна. Цементэн бордюрийг ч компаниуд импортоор оруулж ирдэг гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Монголд нэгэнт үйлдвэрлэж байгаа нь үнэн бол гаднаас авах нь буруу бишүү.нэг иргэн ч гэсэн хэдэн төгрөгтэй болох нь сайнгүй юу? 20 орчим үнэтэй юм бол бараг 4 дахин үнэ бишүү ...яагаад ийм зөрүүтэй асуудал гарч байгаа нь нээлттэй үнэ нээлттэй байдаггүйнх бишүү....
Гааль мэддэгүй юм байна