СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Эрдэнэт үйлдвэр”-ийн хэлтсийн дарга Ж.Ганзоригийн хэрэг шүүхийн босгоор давах уу

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 сарын өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзоригт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэмж шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Түүнийг АТГ-ынхан менежер н.Марал-Эрдэнийнх нь хамт 2021 оны гуравдугаар сараас шалгаж эхэлсэн юм. Улмаар 2023 оны намар яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын хяналтад хүргүүлж байв. Гэвч шүүхийн босгоор давалгүй, нэмэлт ажиллагаа хийлгэх болсноос хойш багагүй хугацаа өнгөрчээ. Тэгвэл АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногт Ж.Ганзоригт холбогдох хэргийг дахиад прокурорын хяналтад хүргүүлсэн бөгөөд энэ удаа шүүхийн босгоор давах, эсэх нь прокурорын шийдвэрээс шалтгаална.

“Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ-аас 2019 онд алхан бутлуур худалдан авах тендер зарлахад Ж.Ганзориг нөлөөлөн танил талынхаа “Икс вай зэт” гэх компанийг шалгаруулж, байгууллагадаа 257 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдоод буй билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.