СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-10-04

Сураггүй болсон 52 настай эмэгтэйг машин дотроо байхад нь эсэн мэнд олжээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
1 долоо хоногийн өмнө

Увс аймгийн Улаангом сум 8 дугаар баг “Униалтын нуур” гэдэг газар иргэн "О" 52 настай эмэгтэй энэ сарын 3-ны өдрийн 8 цагийн үед /Toyota Probox/ загварын автомашинтай Улаангом сум руу бензин авахаар явжээ.

Тэрбээр 10 цагийн үед бензин аваад гарч байна гэж хэлээд одоог хүртэл сураггүй утас нь сүлжээгүй байна гэсэн дуудлагыг 18:08 цагт Онцной байдлын байгууллага хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 19:04 цагт иргэн О /52 настай, эмэгтэй/-г гэрээсээ урд зүгт 3 км-т машин дотроо байсныг эсэн мэнд олж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн эмч болон ар гэрийнхэнд нь 19:45 цагт хүлээлгэн өгсөн.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.