СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-10-04

Япон улс манай улсын төмөр замын ачаа тээврийг сайжруулж өгнө

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Япон Улсаас манай улсад суух Элчин сайд М.Игавахара болон Сангийн сайд Б.Жавхлан нар Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих “Төмөр замын ачаа тээврийг сайжруулах төсөл” болон “Чингис хаан Үндэсний музейд сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн солилцох ноот бичигт гарын үсэг зурав.

“Төмөр замын ачаа тээврийг сайжруулах төсөл” нь нэг тэрбум 560 сая иенээр хэрэгжих бөгөөд Замын-Үүдийн шилжүүлэн ачих хоёр дугаар байгууламжийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор ачаа зөөх тавцанг нэмэлтээр барих болон контейнер өргөгч зэрэг тоног төхөөрөмжийг нийлүүлэх болно.

Мөн Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн төмөр замын огцом эргэлтэт хэсгүүдийн зам төмөр болон төмөр замын дэрний бэхэлгээ зэргийг нийлүүлэх бөгөөд үүний үр дүнд шилжүүлэн ачих хүчин чадал нэмэгдэж, ачаа тээвэрлэлтийн аюулгүй байдал сайжрах юм. Энэхүү төслийг Монгол Улсаас Зам, тээврийн яам хариуцна.



Мөн “Чингис хаан Үндэсний музейд сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл” нь 97.5 сая иений соёлын буцалтгүй тусламжаар хэрэгжих бөгөөд уг төслөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөө орон нутгийн алслагдсан бүсийн хүүхэд залуучууд болон насанд хүрэгчдэд зориулан музейн үзүүлэнгийн талаарх мэдлэг олгох болон музейн хэрэглээг сайжруулах тоног төхөөрөмжийг олгох болно.

Үүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж headpointer, цахилгаан тэргэнцэр болон брайль хэвлэгч машин, зайн сургалтад зориулж 360 градус эргэдэг камерын багц, 3D камерын багц, VR төхөөрөмж, шууд дамжуулах камер зэрэг тоног төхөөрөмжүүд багтана. Уг төслийг ЖАЙКА байгууллага хэрэгжүүлэх бөгөөд Монгол Улсаас Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хариуцна.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.