Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уржигдар цахим сүлжээнд нэгэн “пост” бичжээ. Тэр нь олны анхаарлыг татаад байна. Тэрбээр “Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийн хөшөөний газрыг хүртэл худалдчихсан цаг үе өнгөрчээ. Шинэ цагийн залуус түүнд хүндэтгэл үзүүлж, талбай дүүрэн цугларчээ. Үзэл санаа, үнэт зүйл, үнэн үргэлж ялдаг.
Залуус аа, С.Зоригийн хэргийг ахуйн золгүй явдал болгож, түүх өөрчлөхийн төлөө гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлсэн гашуун үнэнээс хэзээ ч битгий тойроорой. Түүх түүхээрээ үлдэж байж ирээдүй илүү тод байна.
Харин ардчилсан хувьсгалын үзэл санаагаа авлигалаар худалдсан ах нарт хандаж хэлэхэд, та нар яаж ч хуйвалдаад үнэнээс зугтаж чадахгүй” гэж бичжээ.
Л.Оюун-Эрдэнийн тухайд “С.Зоригийг “Эрдэнэт”-ээс болж хөнөөсөн. Энэ эмгэнэлт явдлын дараа Монголын улс төрд системийн авлига хөгжсөн. Товчхондоо С.Зоригийг хөнөөсөн нь улс төрийн аллага. Хэргийн мөрийг буруулах гэж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн” гэж бат итгэдэг нэгэн. Ингэж олон удаа ярьсан.
2024 оны дөрөвдүгээр сарын эхээр л гэхэд “1996 оны ардчилсан сонгуулиар ардчилсан хүчний удирдагчид гарч ирсэн. МҮАН болон Социал демократ намын эсвэл ялалт байгуулж, 50 суудал авсан. Эвслийн тэргүүн нь Ц.Элбэгдорж байсан. Гэтэл М.Энхсайхан нь Ерөнхий сайд болсон. Энэ нь тухайн үеийн удирдагчдын үзэл санааны том хагарлыг харуулдаг. Тухайн үеийн бүх протоколоор нотлогддог. Өөрөөр хэлбэл, идеалогийн зөрчилдөөн нэг үеийнхний дунд байсан. 1998 оны дөрөвдүгээр сарын 22-нд М.Энхсайханы Засгийн газар огцорч, 23-нд Ц.Элбэгдоржийн Засгийн газар байгуулагдсан. Гэтэл Ц.Элбэгдоржийн Засгийн газар долдугаар сард нь буюу гуравхан сарын хугацаанд ажиллаад дахиад огцорсон. Энэ Засгийн газар “Эрдэнэт”-ийн талаар 10 гаруй удаа ярьсан байдаг юм. Тухайн үеийн удирдлага Ш.Отгонбилэг агсныг огцруулах асуудлыг болон 80 дугаар тогтоол буюу “Сэргээн босголт” банкийг “Голомт” банктай нэгтгэсэн асуудлыг шийдвэрлээд ерөнхийдөө огцорсон. Тухайн үед Ш.Отгонбилэг агсантай холбоотой асуудал Чингэлтэй дүүргийн шүүх дээр явж байсан. Ялж яваад ялагдсан. Нөгөө системийн авлигын асуудал үүнээс үүсэж байгаа юм. Тухайн үед Оюу толгой, Тавантолгой гэж байсангүй, “Эрдэнэт”-ийг тойрч л авлигын асуудал үүсэж эхэлж байгаа юм. Хэн нь “Эрдэнэт”-ийг хянаж байна, тэр нь улс төрд хамгийн нөлөө бүхий бүлэглэл байсан. Ц.Элбэгдоржийн Засгийн газар долдугаар сард огцорсон. Наймдугаар сард нь “Эрдэнэт”-д онцгой дэглэм тогтоож, Ш.Отгонбилэгийг сольж, Д.Дорлигжавыг захирлаар нь томилсон. Үүнээс хойш том асуудлууд үүссэн. Найм, есдүгээр сараас Да.Ганболдыг Ерөнхий сайдаар санал болгож, шахаж эхэлсэн. Ерөнхий сайд томилогдохгүй, буцаагдаад, гурван сарын хугацаанд улс төр нэлээд халсан.
Түүний дараа аравдугаар сарын 1-ны Ардчилсан холбооны хурлаар Ерөнхий сайдаар С.Зоригийг томилох асуудлыг хэлэлцэх тов ерөнхийдөө гарсан ч учир битүүлгээр хойшилсон. С.Зоригийн тухайн үед хэлж байсан үгнүүд протоколд үлдсэн. Үүнээс харахад, тэр хүн системийн авлига гэдэг зүйл рүү орохоос хамгийн их айж байсан. Бид олон нийтийн ийм их итгэл дээр, хагас зуун жилийн баялгийг буруу хуваарилах гээд байна. Манай журмын нөхөд системийн авлигад идэгдэж эхэлж байна. Үүнийг л тэр ярьсан. Ингээд аравдугаар сарын 2-ны өдөр эвслийн удирдлагууд “Улаанбаатар” зочид буудалд хооллож, С.Зоригийг Ерөнхий сайдаар томилох албан бус шийдвэр гаргасан байдаг юм билээ. Гэвч тэр орой нь С.Зориг гэдэг улстөрч бусдын гарт амиа алдсан байдаг.
Сүүлд нь С.Зоригийг Т.Чимгээ, Б.Содномдаржаа гэдэг хүмүүс алсан болж, нөгөө талаас энэ хүмүүс хилсээр гүтгэгдсэн болж энэ хэрэг дахиад задарчихлаа. Энэ хэрэг дээр хэрэв Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар С.Зоригийг алаагүй бол яагаад гурван шатны шүүх алсан гэж үзэв гэдэг нь маш том хэмжээний хүний эрхийн асуудал. Ардчилсан Монгол Улсад хэний захиалгаар, хэнд ашигтай учраас ийм шийдвэрийг шүүх гаргав. Үүнийг бодох ёстой.
Энэ хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг шүүх гэм буруутайд тооцож, Ерөнхийлөгч өршөөлөөр сулласан. С.Зоригийг хөнөөсөн хэргийг хаахын тулд Б.Хурц болон прокурорууд яагаад зохиомол хэрэг үүсгэсэн бэ гэдэг үнэнээ хэлэх өдөр ирэх байх гэдэгт би итгэдэг. Би гүйцэтгэгч нарыг буруутгахгүй” гэж ярьсан байдаг.
Ер нь Л.Оюун-Эрдэнэ энэ хэрэгт нэлээд анхаарч ирсэн байдаг. Ерөнхий сайд болоод сар гаруйн дараа Засгийн газрыг ээлжит бусаар хуралдуулж Т.Чимгээтэй холбоотой материалыг улсын нууцаас гаргасан. Мөн 2021 оны гуравдугаар сарын 31-ний хуралдаанаар С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн материал холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь улсын нууцаас гаргаж байв. Улмаар 2024 оны хоёрдугаар сарын 28-ны Засгийн газрын хуралдаанаас “Засгийн газрын 1998 оны аравдугаар сарын 3-ны өдрийн ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг нууцаас гаргах” шийдвэрийг гаргасан. Бас 2023 оны нэгдүгээр сард ЦЕГ-ын одоогийн дарга, тухайн үед ЭЦА-ны дарга байсан Т.Сүхболдоор ахлуулсан С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсэг байгуулж байсан. Энэ ажлын хэсгийн мөрдөн шалгалтын явц нэлээд урагштай байгаа гэх мэдээлэл сүүлийн үед байн байн гарсаар байна. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаатай холбоотойгоор Л.Оюун-Эрдэнэ “Тухайн үед С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой юу болж байсан тухай материалуудыг логик дарааллаар нь ил болгож өгсөн. Ямар ч улс төрийн нөлөөгүйгээр ажиллах боломжоор л би хангаж чадна. Хэн нэгэн хүн ямар нэгэн байдлаар нөлөөлөл үзүүлэх гэж оролдвол олон нийтэд зарлана” гэв.
Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газрынхаа ирэх жилүүдийн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэрлэхдээ С.Зориг агсны нэрийг оруулсан гэдэг. Хамтарсан Засгийн газар УИХ-ын ээлжит бус чуулганаа “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” нэртэй хөтөлбөрийг батлуулсан.
Үүнээс гадна Л.Оюун-Эрдэнийн энэ “пост”-ыг бичихээсээ хэд хоногийн өмнө улс төрийн хүрээний залуустай уулзжээ. Нам намын нэлээд хүн цугласан байгаа юм. Тэр үеэр “АН-ынхан минь авлигач ах нараасаа салах цаг болсон. Зоригтойгоо хамт, үеэрээ явцгаая. Ийм хүнд цаг үеийг бүтээсэн Ц.Элбэгдорж тэргүүтэй нөхдүүдийг битгий өмгөөл л дөө. Тэд үнэнд гүйцэгдэнэ. Тийм учраас өөрсдийгөө хамгаалах гэж та нарыг ашиглах гээд байна. Битгий тэдний өмнөөс шатаач. Намайг С.Зоригийн асуудлыг гаргаж ирж байгаад ах нар шигээ битгий эмзэглэ. Эцэстээ энэ асуудал бүгдийнх нь төлөө шүү дээ. Тиймээс үзэл санаа, үнэт зүйл дээр нам харгалзахгүй хамт байя. Цаана нь танай, манай зарим ах нарын хуйвалдаан байгаа шүү. Тэгж энэ хэргийг 20 гаруй жил дарсан шүү.
Гэхдээ тэд хуйвалдаад бидний шинэ үеийг дийлэх ёсгүй. Тийм цаг хугацаа ирнэ, цагийн зүү ухрахгүй” гэж ярьжээ.
Т.САЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 193 (7437)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үнэн хэзээ нэгэн цагт ямагт ялах болно .
Үнэн шүү. Цаг хугацаа үнэний шалгуур. Баярлалаа
Захиалагч Ш.Отгонбилэг. Гүйцэтгэгч алуурчид нь Чимгээ Содномдаржаа нар мөн ш дэ...Хэргийг хаацайлж хамгаалсан нь Багабанди шүү дээ.
Чи бол захиалагч Элбэгдоржийн боов хөхөгч, бөгсийг нь долоогч байна. Танай босс чинь захиалга өгч Зоригийг алуулсан тул удахгүй илэрнэ. Тиймээс Америкт нуугдаад ирж чадахгүй байгаа юм.
Зөв зөв
Нинжийн ярилцалгуудыг сайн судлаач АН ыхан нууц хурал хийсэн гэсэн ярилцалга байгаадаа түүнээс их сэжүүр гарна даа
МАН харин Зоригийн нэрээр сонгууль болгон дээр шоу хийж өрсөлдөгч хүчнийхээ эсрэг ашиглхж ирсэн байдаг шүү. Ц.Нямдорж нь сайд байхдаа Зоригийн хэргийн захиалагчийг зарлана гээд л байсан чинь таг. Тэр нөхөр Зоригийн хэргийг шалгах бүрэлдэхүүнийг олон удаа сольж өөрчилсөн байдаг. Хэрвээ асуудал байгаа бол эхлээд өөрийнхөө намын эрх мэдэлд байсан хүмүүсийг шалга. Танай нам засаглаж байгаа биз дээ, энэ олон жил? Тэгээд яагаад илрүүлэхгүй байгаа юм? Содномдаржаа нарыг хэлмэгдүүлсэн гэдэг бол бас л та нарын шоу. Хэрвээ хэлмэгдүүлсэн юм бол тэр 3 шатны бүх шүүгчид, прокуроруудаас ял асуугаач! Юу ч хийхгүй байгаа биз дээ? Худлаа попорч хоосон ярихаас өөр шидгүй амьтан даа энэ данх
Хамгийн бузар юм Элбэгдоржоос гардаг одоо зугтаад эх орноосоо гадаадад бга чам шиг юм таавар бичихгүй нусан чавх минь
Эрдэнэттэй шууд холбоотой хэрэг ман ан хоёрын зөрчилдөөн Отгонбилэг Багабанди нарын эрх ашиг хөндөгдсөн гэж харагддаг
Энэ хэрэг илрээсэй.
Өөрөө бас тэдний нэг нь шүү дээ.ө
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хэрэгтэн мөн гэдэгт бат итгэдэг. Би Нямдорж гэж гадны тагнуул Данх гэдэг лалраас илүү гурван шатны шүүхэд итгэж байна.а
Хамгийн зөв санаа гарч ирлээ.
Зоригийн хэрэг илэрч байж улс төр цэвэрших нь мэдээж. Авилга ч их хумигдана. Хувилдаан ч багасгана. Одоо эрх мэдэл ,албан тушаалтай зууралдаад буй хүмүүс ч зайгаа тавина. Залуучуудыг өөрсдийнхөө төлөө зүтгүүлэх ажил хийнэ. Үүнээс болгоомжлох хэрэгтэй.
Оюунэрдэнэ бол Зориг агсаны хэрэгийг илэрүүлчье гэсэн сэтгэл бол түйч байхгүй энэ нөхөр сонгуулын өмнө юу гэж ярилаа тв9-н Билэгийн ярилцалганд юу гэж ярилаа монгол хүмүүс мартах болоогүй хэзээч мартахгүй чиний хэлж байсан үгийг бичье.:Зориг бол ардчилсан хувьсгалын удирдагч бгаагүй зүгээрл нэг хааяа архи уудаг хүн бсан.амиа алдсан байдал нь авхуйн сэдэлттэй жирийн нэг дээрмийн хэрэг бсан гэж хэлж бсан хүн шүүдээ.ийм хүн Зоригын хэрэгийг илэрээсэй гэж бодохуу энэ бол төөрөлдүүлэх илэрүүлэхгүй гэсэн нэгэн ээлжит жүжиглдээ.ингээд бодхоор оюунэрдэнэ бол маш их муухай зальтай хорчин хүн ийм хүнээр удирдуулсан монголын төр хулгай дээрэмгүй болж хөгжинө гэж бодхоор үнэхээр сэтгэлд багтахгүй итгэхгүй бн.
Ман гас бүлэглэл багабанди отгонбилэг нар алсан нь батлагдаад л бна ! Данх !бол ан руу нялзааж гөлөг төөрүүлж байгаа юм!!!
Отгон билэг захиалсан нь үнэн чимгээ содномдаржаа алуурчид мөн Оэрдэнэ худлаа шоудаж байхаар бүхлээр нь нууцаас гаргалдаа худлаа попрохоос цаашгүй
Khurelsuh ah chin bas l khulgaich shuude
ЕС маань үзэл санаа, үнэт зүйл гэж ярьсан нь таалагдлаа.
Элбэгдорж Батүүл алсан
Элбэгдорж яБатүүл 2 л хлсан
Энэ хэргийн эздийг ерөнхий дөө талигаач дашбалбар агсан хэлээд байсан тэгээд учир битүүлэгээр нас барсан даа
Энэ хэрэг нэлээд ургашлаж байгаа нь сайн хэрэг. Хурдан л илрүүлэх ёстой. Сонгуулиас бусад үед ч ургашлах л хэрэгтэй.