Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк 20 дахь удаагийн “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө шинэчлэн “Ажилтай - Тэтгэлэгтэй оюутан” тодотголтойгоор зарлалаа.
Улс эх орны тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах, боловсролыг дэмжих, оюутан залууст санхүүгийн болон тэдний хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд бизнесийн салбараас анхлан 2003 оноос уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын 50 гаруй их, дээд сургуулийн 1,800 гаруй оюутанд 1.1 тэрбум гаруй төгрөгийн сургалтын тэтгэлгийг Голомт банк олгоод байна.
2024-2025 оны хичээлийн жилд хэрэгжүүлж буй “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд уламжлал ёсоор Монгол Улсын их, дээд сургуулийн шилдэг 100 оюутанд сургалтын тэтгэлэг олгох бөгөөд энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөр дараах шинэчлэлүүдийг агуулж байгаараа онцлогтой.
Оюутанд тавигдах шаардлага:
Тэтгэлэгт хөтөлбөрийн үе шат:
Тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлэх: https://student.golomtbank.com/#/
Бүрдүүлэх материал:
Тэтгэлгийн давуу тал:
Тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах: