СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийнэ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
2 сарын өмнө

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг өнгөрсөн нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг есдүгээр сард эхлүүлсэн.

Өнөөдөр тухайн байршилд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас ажиллаж, барилгын явцтай танилцлаа.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодном “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн газрыг чөлөөлж, доороо 109 автомашины зогсоолтой ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг 1.5 га талбайд барих ажлын явцтай танилцлаа. 2025 оны хавар тохижилтын ажлыг хийгээд зун нь ажлыг хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй байна. Ингэснээр ногоон байгууламж, авто зогсоолын асуудлыг нэг дор шийдэх учраас иргэд ч эергээр хүлээж авч байгаа” гэв. Энэ үеэр ажлыг гүйцэтгэгч “Бодь пропертийз" компанийн гүйцэтгэх захирал Б.Тэгшбаяр ажлыг төлөвлөгөөний дагуу өдөр, шөнийн ээлжээр тасалдуулахгүй явуулж буйг онцлоод энэ онд газар доорх барилга байгууламжийг хийж дуусгана. Өвөл дотор заслыг нь хийнэ. 2025 оны хавар гадна тохижилтын ажлыг эхлүүлнэ гэдгийг хэлсэн юм.

Одоогийн байдлаар газар шорооны ажил дууссан. Барилгын суурийг ухаж, суурийн арматур, хэв хашмалын ажлыг хийсэн, өнөө шөнө суурийн бетоныг цутгана. Өмнөх цахилгаан холбооны шугамуудыг нүүлгэн шилжүүлж, буцаан хэвийн ашиглалтад оруулж, техникийн комисст хүлээлгэн өгсөн. Гадна дулааны шугам сүлжээний ажил дуусч буй.

“Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажилд иргэдээс санал авч, 96 хувийн саналаар дэмжсэн байдаг. Энэ хүрээнд иргэдэд тухайн байршилд ямар ажил хийх талаар тогтмол мэдээллийг хүргэж, орон сууцны орцонд барилгын ажлыг 24 цагаар гүйцэтгэж буй талаар зарлал байршуулах, иргэдийг тав тухтай байлгах үүднээс өглөө бүр барилгын ажлын цэвэрлэгээг тогтмол хийж байгаа талаараа мөн гүйцэтгэгчийн зүгээс хэллээ.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодном гүйцэтгэгч “Бодь пропертийз" компанийг цаашдаа ч төлөвлөгөөний дагуу хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй байдал, стандартыг хангаж барилгын ажлыг явуулаарай гэсэн зөвлөмж өглөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.